Болсон Явдал

Энэхүү аав хүүгийнхээ эмнэлгийн төлбөрийг төлөхийн тулд 8 хоногийн дотор 3 марафонд түрүүлж 5,750 доллар хожжээ

Түүний 9 сартай хүү Лейм нь нугасны нугламд нөлөөлах төрөлхийн гажигаа эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтжээ. Марафонч Брайан Морсман эмнэлгийн төлбөрийг төлөхийн тулд хурдан хугацаанд өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийж мөнгө олохөөр шийджээ. 29 настай тэрээр 2008 оноос хойш 42 тэмцээнд оролцсноос 23-т нь түрүүлж байсан түүхтэй.

Тиймээс хүүгийнхээ төлөө илүү их хичээл зүтгэл гаргах нь гарцаагүй. Гэхдээ 8 өдрийн дотор 3 тэмцээнд хожсон нь үнэхээр гайхалтай амжилт билээ. Түүний бие нь ийм хурдан тэнхэрч чадна гэдгийг би мэдэхгүй байсан ч Брайан хүүгийнхээ төлөө бүх зүйлийг эрсдэлд оруулахад бэлэн байв. Түүний хүү нуруу нугасандаа нөлөөлдөг төрөлхийн гажигтай нугасны бифидат өвчтэй төрсөн.

Брайан 2008 оноос хойш оролцсон 42 марафоны 23-т нь ялалт байгуулжээ. ‘Уралдаанд оролцох болгондоо би хүүгийнхээ тухай, түүний зoвж шaналж байгааг бодон миний зoвлон шaналал, ө.в.дөлт хүүгийн минь хажууд юу ч биш гэж боддог. Хүү минь намайг барианд түрүүлж орох хүртэл эрч хүч өгдөг’ гэж Брайан Морсман хэлжээ.

Түүний хүүгийнхээ төлөө хийсэн анхны ялалт нь 3-р сарын 14-нд Алабама дахь Монтгомери марафонд болсон. Тэрээр маргааш өглөө нь буюу 3-р сарын 15-нд өөр нэгэн марафонд оролцохоор Хойд Каролинагийн Кари руу хурдхан явсан. Тэр мэдээж түрүүлсэн. Дараагийн уралдаан нь 3-р сарын 22-нд Виржиниа болсон Yeungling Shamrock марафонд бас тэргүүн байр эзэлжээ. Түүний хүү Брайн нь залуухан аавын ялах урам зориг нь болдог нь дамжиггүй.

Тэрээр энэхүү 3 уралдаанд орж олсон 5750 доллараа бүгдийг нь хүүгийнхээ эмчилгээнд зарцуулжээ. Хүүд физик эмчилгээ хийснээр хүү алхах боломжтой болно. Тиймээс гэр бүл нь GoFundMe хуудсыг нээсэн бөгөөд ингэснээр бусад хүмүүс түүний эмчилгээний төлбөрийг төлөхөд туслалцаа өгөх боломжтой болжээ. Мөн Брайан шаардлагатай мөнгийг өсгөхийн тулд үргэлжлүүлэн уралдахаар төлөвлөж байгаагаа мөн илэрхийлжээ.

Урам зориг дүүрэн хичээж, хөдөлмөрлөж байгаа аав, хүү хоёрыг тэнгэр бурхан харж үзэх байхаа гэдэгт итгэлтэй байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button