Болсон Явдал

Нэгэн хос ажлаасаа гарч, мууртайгаа хамт дэлхийгээр аялахын тулд бүх зүйлээ зарж орхижээ

Мөнгөтэй холбоотой асуудал гарахгүй бол та амьдралдаа юу хийх вэ? Та дэлхийгээр аялах уу? Та завин дээр суух уу? Энэ хосын хувьд хоёр асуултын хариулт нь мэдээж тийм.  Мэтт, Жессика Жонсон нар мөрөөдлөө биелүүлэхээр ажлаасаа гарахаар шийджээ. Мэтт өмнө нь автомашины худалдааны менежерээр ажилладаг байсан бол Жессика өмнө нь нягтлангаар ажиллаж байжээ. Тэд сар бүр 1000 долларын орлого олдог байв.

‘Бидний амьдрал бусадтай адил ердийн байсан. Сургуульд явах, гэрлэх, байшин худалдаж авах, карьераа эхлүүлэх гэх мэт.  Эцэст нь бид амралтын өдрүүдээрээ үр бүтээлтэй зүйл хийхгүйгээр зурагтын урд өнгөрөөхөөс залхаж байгаагаа ойлгосон’ гэж хос хэлэв. Ердийн амралтын өдрүүдээс залхсан хос мөрөөдлөө биелүүлэхээр шийдэв.

Жонсонс бүх зүйлээ өөрчлөхийг хүссэн тул маш том эpсдэл гаpгажээ. Тэд завиар дэлхийгээр аялахын тулд байшин, машин, бүх эд зүйлсээ зарсан. Тэдний хэлж буйгаар энэ санаа 2007 оны зун Мичиган нуурт цагийг өнгөрөөж байх үед эхэлсэн байна. Жессика ‘Мэтт усан дээрх далбаат завь руу харангаа хэзээ нэгэн цагт үүнийг хэрхэн туршиж үзэхийг хүсэж байгаагаа тайлбарласан’ гэж хуваалцав.

Одоогийн байдлаар тэд Багам, Куба, Ямайка, Перу болон бусад 16 орноор аялжээ. Дарвуулт завиар дэлхийгээр тойрон аялах нь гайхамшигтай.  Мөн тэд үслэг найзынхаа хамт дэлхийгээр аялж байна. Жоржид ‘Сайн уу’ гэж хэлээрэй.

Тэд байгальд ойр амьдрахын хэрээр бие биетэйгээ илүү ойр дотно болсон. Өдөр бүр тэд адал явдалтай учирдаг. Мэтт, Жессика нар далайд аялан амьдарснаар харилцаан улам сайн болсон гэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button