Болсон Явдал

Нэгэн романтик залуу найз бүсгүйдээ хамгийн гайхалтай байдлаар гэрлэх санал тавижээ. Яаж гээч??

35 настай Вест Мидс залуу 32 настай найз бүсгүй Тара Барберд хамгийн романтик сюрприз барив. Үүрийн 4:00 цагт залуу сэрж өөрийн хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд аварга том самбарыг чимэж эхлэв. Энэхүү самбар нь найз бүсгүйх нь ажил руу явах замд байдаг 20ft өндөр, 30ft өргөн самбар юм. Үүн дээр ‘Тара чи миний амьдралыг өөрчилсөн. Надтай гэрлээч?’ бичсэн байв.

‘Сурталчилгааны самбар байгааг би мэдэж байсан бөгөөд хоёр долоо хоногийн өмнөөс зар сурталчилгааны самбар ашиглахын тулд хэрхэн мөнгө хийхээ судалж эхлэв. Гэхдээ би лавлахад HomeServe энэ самбарыг худалдаж авсан байсан тул би тэдэн дээр очсон’ Түүний хувьд аз таарч, тэд залууд сурталчилгааны зайг ашиглахыг зөвшөөрөв. Тара даргынхаа машинд суухад түүний амьдрал удахгүй өөрчлөгдөнө гэсэн ямар ч cэжиг байсангүй.

‘Тара өдөр бүр ажил руугаа энэ замаар явдаг гэдгийг би мэддэг. Тиймээс түүний дарга түүнтэй уулзаж байгаа юм шиг дүр үзүүлэн энд хүргэж өгөхөөр тохиролцсон. Тара бидний байсан газар ирэхэд маш их цочиpдсон байсан бөгөөд юу болж байгааг мэдээд надаас илүү сандарсан гэж бодож байна ” гэж залуу хэлэв. Самбар дээр тэдний хамтдаа авхуулсан зургийг байрлуулсан бөгөөд сүүлд нь  хамгийн гол асуултыг тавьжээ.

‘Энэ бол миний амьдралдаа хийж байсан хамгийн сайхан зүйл. Би маш олон хүний өмнө түүнээс гэрлэх санал тавьсан бөгөөд тэр тийм гэж хэлнэ гэдэгт би итгэлтэй байсан. Би үүнийг төлөвлөхдөө амьдралдаа хэзээ ч ингэж сандарч байгаагүйгээрээ сандарсан. Тэр үүний талаар ямар ч cэжүүргүй байсан’ гэж тэр хэлэв.

Надад тусалсан хүмүүс гайхалтай байсан бөгөөд зурагт хуудсыг зохион бүтээж, надтай хамт өдөржингөө үүнийг хийсэн. Би бусдаас өөр байхыг хүссэн. Иэхэнх хүмүүс  ресторанд юм уу эсвэл гэртээ гэрлэх санал тавьдаг. Гэхдээ би үүнийг онцгойгоор санаж үлдэхийг хүссэн юм “гэж залуу өгүүлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button