Болсон Явдал

Олон жил гудманд амьдарсан эр маш онцлог бүхий дэвшилтэт технолгиор хийсэн байшинтай болжээ. Тэр нь ямар ид шидтэй гээч?

Тим Шиа бол зүгээр л өөрийн гэсэн байшинд орохыг мөрөөддөг орон гэргүй эр байв. Гайхалтай нь түүний мөрөөдөл биелж, Остин дахь нэгэн тосгонд 3D хэвлэсэн байшинд амьдардаг анхны оршин суугч нь болжээ. Остин дахь нэгэн компани олон жил  орон гэргүй байсан хүмүүсийг хямд үнэтэй орон сууцаар хангахыг зорьж байна.

Шиа нь ‘Нэгдүгээр нийгэмлэг’-т шилжсэн анхны оршин суугчаар сонгогдлоо. Техас мужийн Остин хотын захад орших 51 акр газар бүхий газар нь  олон жил орон гэргүй байсан хүмүүст зориулагдсан жижиг байшингуудаар дүүргэсэн тосгон юм. Шиагийн 400 хавтгай дөрвөлжин фут байшин шиг жижиг байшингуудыг Остинд төвтэй ICON стартап компани барьсан.

‘Нэгдүгээр нийгэмлэг’ руу шилжихээс өмнө Шиад амьдрал амаргүй байв.  Одоо тэрээр тосгонд амьдрах боллоо. Өмнө нь Шиа дoнтoлттой тэмцэж, амьдралынхаа ихэнх хугацаанд Донтолтоос эдгээx төвд амьдардаг байв. Энэ нь түүнийг хүмүүсээс хол байлгахад хүргэсэн.

Гал тогооны өрөө нь Шиад маш их таалагдсан. Яагаад гэвэл олон жил гэр оронгүй явсан хүнд энэ бол мөрөөдлийн зүйл байв. Өөрийн гэсэн гал тогоотой болсондоо тэрээр маш их баяртай байгаа.

Унтлагын өрөө болон ариун цэврийн өрөө нь ч гэсэн түүнд маш их таалагдсан. ‘Би өмнө нь хүмүүсээс тусгаарлагдсан амьдралтай байсан. Одоо хүмүүстэй харилцахад надад ямар ч cаад тoтгор aлга бoлсонд баярлаж байна’ гэж Шиа хэлсэн.

‘Нэгдүгээр нийгэмлэг’нь ашгийн бус байгууллага юм. Тэд олон жил орон гэргүй байсан хүмүүсийг гудамжнаас гарахад нь туслах зорилгоор Остин дахь тосгонд 18 сая доллар зарцуулжээ. Түүгээр ч барахгүй тус тосгоны оршин суугчид зөвхөн 300 орчим долларын түрээс төлнө.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button