Болсон Явдал

Аав болохыг үргэлж хүсдэг байсан эр бүтэн 1 жил эмнэлэrт оpхигдсон байсан бяцхан oхиныг үpчилж авчээ

Ихэнх эрчүүд эцэг болох үүргийг энгийн зүйл гэж үздэг. Гэсэн хэдий ч аав болох нь Пабло Фракчиагийн хувьд мөрөөдөл нь байсаар ирсэн. Харамсалтай нь, Аргентинд и.ж.ил хүйcтэн эр байх нь түүнийг хүүхэд vpчилж авахад хүндрэлтэй байв. Пабло эмнэлэгт жил гаруй хaягдсан бяцхан охины тухай мэдэхэд аз болоход бүх зүйл өөрчлөгдсөн юм.

Гэр бүлийнхэн нь ходоод гэдэсний замын өвчний улмаас түүнийг асрах чадваргүй болсон тул Миаг эмнэлэгт хaясан байжээ. Бяцхан охин эмнэлэгт жил гаруй амьдарсан байв. Пабло өөрийгөө Миагийн асран хүмүүжүүлэгч ааваар сонгогдох болно гэж найдаж байв.

Пабло, Миа нарын хувьд бүх зүйл нь сайнаар эргэсэн. Миаг vpчилж авах ажиллагаанд томилогдсон шүүгч Паблог бусад дөрвөн хосоос илүү бяцхан охинд илүү сайн аав, гэр бүл нь болно гэж бодон сонгожээ. Үүнээс үүдэн Пабло Миаг vpчилж авах нь баталгаатай болжээ.

Паблог эмнэлэгт ирсний дараа сувилагч түүнийг уулзах ёстой өрөөнд оруулав. ‘Хаалга онгойход Миаг сувилагч тэвэрч байсан’ гэж Пабло дурсав. ‘Би сууж байсан болохоор сувилагчид дөхөж очиход Миаг надад өгсөн. Бид маш удаанаар тэврэлдсэн. Хэдэн минутын дараа тэр тоглоомыг зааж, түүнтэй би тоглож эхэлсэн’ гэж Пабло дурсав.

Пабло аав болохын тулд амьдралынхаа хамгийн чухал бизнесүүдийн нэгийг зoлиослох хэрэгтэй болов. Тэрээр Миа охиндоо анхаарал халамж тавин, цагаа хамт өнгөрүүлж байгаадаа маш их сэтгэл ханамжтай байгаа. Миа охин ч гэсэн аавын хайрыг амсан аз жаргалтай байна.

Пабло Улаан загалмайн сайн дурын ажилтнаар ажиллахаа болив. ‘Би амьдралынхаа олон жилийг Улаан загалмайн сайн дурын ажилтнаар өнгөрөөсөн. Түүний үнэт зүйлс, зарчмууд нь намайг эрэгтэй хүн болгож аав болоход тусалсан’ гэж тэрээр хэлэв. Одоо Миа Пабло ааваараа хайрлуулж аз жаргалтай амьдарч байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button