Болсон Явдал

ХОЁР САХИУСАН ТЭНГЭР СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ

Эрт урьд цагт нэг залуухан сахиусан тэнгэр багшийнхаа хамт аялж явжээ. Цаг орой болж байсан тул тэд нэг баян айлынд хонохоор болж гэнэ. Гэрийн эзэд нь явуулын ‘хүмүүсийг’ хонуулахадаа тун дурамчхан байгаа нь илт байжээ.

Тэднийг зочныхоо өрөөнд бус харин зоорийн давхартаа унтуулахаар болжээ. Хөгшин сахиусан тэнгэр унтахаар зэхэж байгаад зоорийн хананд завсар гарсан байхыг олж хараад тэр дор нь битүүлж орхив гэнэ. Түүний энэ үйлдлийг хараад шавь нь: ‘Багш аа, та яаж байна аа?’ гэхэд багш нь:

– Юм гэдэг харагдаж байгаа шигээ байдаггүй юм аа, хүүхээ гэж гэнэ. Маргааш нь тэд, нэгэн ядуу айлд хонохоор боллоо. Айлын хүмүүс тэднийг байгаа бүхнээрээ хооллож ундлаад ‘замдаа алжааж ядарсан биз ээ’ гээд өөрсдийнхөө орон дээр унтуулахаар болжээ. Сахиусан тэнгэрүүдийг өглөө босоод хартал гэрийн эзэд харуусан уйлж байна гэнэ. Амжиргааг нь залгуулдаг байсан ганц үнээ нь малын хашаандаа vxчихсэн байжээ. Залуу сахиусан тэнгэр багшаасаа:

– Биднийг эхний орой хонуулсан айл юм юмтай, баян айл байсан. Гэсэн ч та тэдэнд тус хүргэсэн. Энэ айлын хүмүүс хоосон шахуу байж та бид хоёрыг хичнээн сайхан хүлээж авлаа даа? Гэтэл та ганц үнээг нь vxvvлж л байдаг… яаж байгаа нь энэ вэ? хэмээн асуулаа.

– Баян айлын зоорийн хананд алт эрдэнэс нуусан байгааг би мэдсэн. Гэрийн эзэд хүйтэн хөндий, харамч хүмүүс байсан тул би алт эрдэнэсийг тэднээс нууж ханан дахь завсрыг битүүлсэн нь тэр. Харин ядуу айлын хувьд гэвэл… биднийг унтаж байх хойгуур эрлэгийн элч, айлын эзэгтэйг авч явахаар ирсэн юм. Хөөрхий эмэгтэйг авч үлдэхийн тулд би үнээг нь өгөөд явуулчихсан юм аа.

Юм гэдэг харагдаж байгаа шигээ байдаггүйг хүмүүс мэддэггүй л дээ… Амьдралд нь тохиолдох юм бүхэн өөрсдийнх нь сайн сайхны төлөө байжээ гэдгийг тэд хэзээ хойно ухаардаг юм хэмээн багш нь хариулж гэнэ…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button