Болсон Явдал

Ганц бие ээж 10 настай охиныхоо ‘танд эpчүүд хэpэггүй’ гэсэн тэмдэглэлийг олж уншаад …

Ээж нь 10 настай охиныхоо гаргасан яагаад та ‘хамгийн гайхалтай ээж’ вэ гэсэн шалтгаануудыг жагсаан бичсэн байсан ба, тэдний дунд ‘танд эpчүүд хэpэггүй’ гэж хэлсэн байхыг хараад сэтгэл хөдлөлдөө автав.

Ганцхан бие ээжид 10 настай охин нь үерхэх зөвлөгөө өгсөн өхөөрдөм тэмдэглэлийг уншаад сэтгэлээ барьж чадсангүй. Эcсексээс ирсэн эх нь хөөрхөн хүүхдийнхээ захидлын зургийг фэйсбүүк рүү илгээн хуваалцаж, ‘ээжийн ажил дууслаа’ гэж гарчиг өгчээ. ‘Family Lockdown Tips & Ideas’ бүлэгт нийтлэхдээ бардам ээж:

‘10 настай охины минь надад бичсэн захидал. Энэ бол тэдний чамд сургууль дээр заадаггүй зүйл юм! Миний ээжийн ажил дууссан.’ гэжээ. Охин нь тэмдэглэлдээ түүнийг хайрлах бүх шалтгааныг жагсаахаас өмнө ‘Та бол хамгийн гайхалтай ээж юм’ гэж гарчигласан байв. Үүнд ‘чи хүчирхэг’, ‘чи хөгжилтэй’, ‘чи халамжтай’ гэсэн үгс багтсан байв.

Гэхдээ энэ нь түүний охины том үсгээр бичсэн ‘Танд эрчүүд хэрэггүй’ гэж бичсэн нь ээжийг алмайруулжээ. Өхөөрдөм нийтлэл нь: ‘Би хэзээ ч илүү сайн ээж хүсч чадахгүй, би танд маш их хайртай.’ хэмээн дуусчээ. Тэрээр ‘Fabulous’-д хэлэхдээ ‘Энэ захиа саяхан би найз залуутай салсны дараа бичигдсэн бөгөөд, тэр надад сэтгэлийн тэнхээ олгох зорилгоор бичсэн.’

‘Хүүхдүүдээ хүчирхэг, өөртөө итгэлтэй эмэгтэй болгож өсгөхөд миний амьдралын зорилго оршдог тул би түүнээрээ маш их бахархдаг.’ гэжээ. Алдартай фэйсбүүк групп дээр хуваалцсанаас хойш 14,000 гаруй лайк авсан байна. Нэг нь: ‘Би уйлаагүй байна, чи уйлж байна!’ гэж сэтгэгдэл бичжээ.

Өөр нэг нь ‘Ээ тэнгэр минь! Хэрэв миний охин ийм зүйл бичсэн бол би бахархмаар байна! Сайн байна ээжээ! Энэ бол амьдралын хичээл юм!’ гэсэн байна. Та үүний талаар ямар сэтгэгдлтэй байна вэ? Энэ ээж охиныхоо захиаг ламинатардаж авах хэрэгтэй!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button