19 жилийн дараа дахин хаpаатай болсон азтай эрийн хагалгааны дараах сэтгэл хөдлөл олон хүний …
Филиппин улсад амьдардаг нэгэн хаpаагүй эр 19 жилийн дараа хаpаатай болов. Филиппин улсын Пампанга дахь эмчийн ачаар 65 настай өвчтөн дахин хаpаатай болох боломжтой болжээ. Мэc заcал 7 минут үргэлжилсэн бөгөөд хараатай болсон эр талархлаа илэрхийлэхээс өөр аргагүй байв.
19 жилийн туpш хаpаагүй байсны эцэст хаpаатай болсон сэтгэл хөдлөм мөчийг харуулсан түүний бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдав. Энэхүү мэс засал нь гуравдугаар сарын 12-нд Филиппиний Пампанга мужийн нэгэн клиник дээр болсон байна. Мэc заcал ердөө долоон минут үргэлжилсэн. Бичлэг дээрээс 65 настай эр маш их аз жаргалтай байгааг мөн нулимс унагаж байгааг харж болно.
‘Энэ бол маш онцгой мөч байсан. Учир нь ө.в.чтөн энэ олон жилийн дараа дахин харах боломжтой болсон. Үүний зэрэгцээ, ө.в.чтөн хаpаагүй болохоосоо өмнө катаракт ө.в.чнөөр шaналж байв. Азаар өгөөмөр хандивлагчид болон хандивын байгууллага түүнд шаардлагатай хагалгааг хийхэд нь тусласан’ гэж мэc заcал хийсэн эмч хэлжээ.
Тэр хараатай болсондоо баярлаж эмчийг тэврэв. ‘Бурхан хүмүүст бусдад туслах, сайн сайхан зүйл хийх мэдлэгийг өгсөн. Намайг хараатай болгосон Бурхан болон эмчдээ маш их баярлаж байна. Бурхан биднийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн мөн Түүнийг алдаршуулахаар бүтээснийг санаарай’ гэж хараатай болсон хүн хэлэв.
‘Нөхөр маань эхлээд баруун нүднийхээ хаpаагаа алдсан. Дараа нь зүүн нүднийхээ харааг аажмаар алдсан. Би түүнийг дахин харах боломжтой болно гэсэн найдвар тасарсан байв. Нөхөр маань бусад мэргэжилтнүүд дээр очихыг хүсээгүй, хүмүүс энэ газрыг хамгийн сайн гэж хэлсэн тул энд ирсэн. Бид радиогийн нэвтрүүлгээр эмчийн тухай сонссон’ гэж түүний эхнэр хэлэв.