Болсон Явдал

Гэрийн даалгавраа хийхийн тулд гудманд хоолны газрын гэрэл ашиглан хичээлээ хийж суугаа ухаалаг хүү

Олон хүүхдүүд гэрийн даалгавраа хийхээс залхуурдаг бөгөөд үүнээс зайлсхийхийн тулд бүх зүйлийг хийдэг. Сургуульд явах дургүй, харин  видео тоглоом тоглохыг эсвэл дуртай зүйлээ хийхийг илүүд үздэг хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүд хичнээн азтай гэдгээ огт мэддэггүй.  Яагаад гэвэл зарим хүүхдэд хичээлээ хийх сайхан орчин байдаггүй.

Филиппинээс ирсэн нэгэн хүү том мөрөөдөлтэй бөгөөд түүндээ хүрэхийн тулд бүх зүйлийг хийдэг. Хэдийгээр McDonald’s- ын гадаа гэрийн даалгавраа хийх шаардлагатай байсан ч гэсэн. Даниел McDonald’s- ын  цонхоор тусдаг гэрлийг ашиглан гадаа тэвчээртэйгээр хичээлээ хийдэг.

9 настай Даниэль Кабрера шөнө дөлөөр Мандауэ хотын рестораны гадаа хичээллэж байхдаа цонхоор тусаж буй гэрлийг ашигладаг. Тэрээр ширээ болгон түр зуурын вандан сандал ашигладаг. Энэ үеэр анагаахын оюутан Жойс Торрефранка гудамжаар явж байгаад хүүг харжээ. Энэхүү сэтгэл хөдөлгөм үзэгдэлд сэтгэл нь хөдөлсөн тэрээр зураг авч, фэйсбүүк дээр зургийг нь нийтлэв. Үүнийг харсан олон хүмүүс хүүгийн хичээн зүтгэл, тэвчээрийг хараад гайхав. Түүний найзууд гудамжинд тоглож байх хооронд тэрээр шаргуу хичээллэдэг. Тэр үнэхээр сайн хүү.

Даниел бол 3-р ангийн сурагч бөгөөд ээж, ахтайгаа хамт ханагүй, давчуу хүнсний мухлагт амьдардаг болохыг олж мэдэв. Түүний аав шоронд н.а.с б.а.р.ж, тэдний хуучин байшин шатсан гэв. Ядуу байдал Даниелыг сурахад саад болоогүй.  Даниелын харандааг өөр нэг сурагч хулгайлсан тул тэр ганцхан харандаатай. Тэр ирээдүйд эмч эсвэл цагдаа болохыг мөрөөддөг.

Үүнд санаа зовсон хүмүүс Даниелыг сайн орчинд суралцуулах зорилгоор хандив цуглуулжээ. Тэдний цуглуулсан хандив нь 22.900 PHP (507 орчим ам.доллар) -тай тэнцэж байна. Энэ нь түүний сургуулийн хэрэгцээнд зориулагдсан 50.000 PHP-ийн (1107 орчим ам.доллар) тал хувь нь болов.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button