Болсон Явдал

Энэхүү ганц хөлтэй хөлбөмбөгчний түүх танд мөрөөдөлдөө хүрэх урам зориг өгөх болно

Нико Калабриягийн ололт амжилтыг хараад та түүнийг жирийн залуу биш гэдгийг мэдэх болно. Энэ хүү сагсан бөмбөг, гимнастик, чөлөөт бөх, хөлбөмбөг гэх мэт бүхий л спортыг туршиж үзсэн. Тэрээр 13 настай байхдаа Килиманжаро ууланд амжилттай авирсны дараа 100,000 доллараас дээш хэмжээний мөнгө цуглуулж чаджээ.

Дунд сургуульд байхдаа тэрээр сургуулийнхаа хөл бөмбөгийн багт тэнцсэн.  Түүний гоол оруулж багтаа оноо авчирсан бичлэгийг YouTube дээр 2 сая орчим хүмүүс үзсэн. Түүнийг нэгэн алдартай компани ажилчнаа болгосон. Түүний тоглосон сурталчилгааг Нью-Йоркийн кино театрт болсон Kicking and Screening Football Film Festival дээр гаргажээ.

Тэрбээр ганц хөлтэй, зүүн хөлтэй төрсөн. Нико Калабрия бусдад урам зориг өгдөг илтгэгч, загвар өмсөгч, од тамирчин, ганц хөлтэй залуу. Бие махбодын хязгаарлагдмал байдлыг үл харгалзан тэр яаж энэ бүхнийг хийж чадсан бэ?

‘Аав, ээж минь надад хүчтэй эр хүн болох хандлагыг суулгаж өгдөг. Чи нэг хөлтэй төрсөн ч бүгдийг хамгийн сайнаараа хий гэдэг байсан’ гэж тэр хэлэв. Түүний ээж Жанине өөрт байхгүй зүйл дээр бус өөрт байгаа зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэхийг үргэлж заадаг байв. Түүнийг нэг хөлтэй гэж дээрэлхэхэд ээж нь түүнийг тайвшруулдаг байсан.

Эцэг эхийнхээ ачаар Нико мөрөөдлөө биелүүлэхээр шийджээ. Тэрээр багаасаа л олон зүйлийг туршиж үздэг байв. Хэдийгээр энэ нь түүнд хэцүү байсан ч тэр өөрөөсөө маш их тэвчээр, золиосыг гаргасан. Никогийн тууштай байдлын үлгэр жишээ нь Поверэйд түүнийг өөрсдийн загвар өмсөгчөөр сонгох болсон гол шалтгаан болсон юм. Тэр мөн Мексикийн Amputee Football World Cup тэмцээнд АНУ-ыг төлөөлөн оролцсон.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button