Болсон Явдал

7 настайдаа 80 кг жинг өргөж чадaх дэлxийн xамгийн xүчтэй охинтой танилцана уу

Канад охин Рори ван Ульфтыг дэлхийн хамгийн xүчтэй охин гэж үздэг. Дөнгөж 7 настай тэрээр 80 кг жинг өргөж чадсан бөгөөд хүндийн өргөлтийн спортод нэлээд нэр хүндтэй болжээ. Түүний аав Каван түүнийг өмнө хэзээ ч байгаагүй хамгийн хүчирхэг 7 настай хүүхэд гэж хэлжээ. Рори бол ердийн 7 настай охин биш. Тэрээр өөрийнхөө насыг үл харгалзан спортын ертөнцөд хэдийнээ нэрээ дуурсгасан.

Рори 30 кг-ын жинд АНУ-ын хүндийн өргөлтийн 11 хүртэлх насны, 13 хүртэлх насны өсвөр үеийн улсын аварга болжээ. Канадын Оттава хотын энэ гайхамшигтай хүүхэд аль хэдийн 80 кг жинг өргөж, 32 кг татаж, 42 кг жинг татан буулгаж, 61 кг жинг өргөж чаддаг. Түүний аав Каван Роригийн аюулгүй байдалд үргэлж санаа зовдог.

‘Түүний аюулгүй байдал нь маш чухал. Охин маань спортын бэлтгэлээ нямбай арга барилаар ахиулдаг. Түүний одоогийн Синклерийн нийт дүнгээс харахад Рори бол дэлхийн хамгийн хүчирхэг долоон настай хүүхэд юм’ гэж түүний аав хэлэв.

Рори хүндийн өргөлтөөс гадна гимнастикт дуртай бөгөөд долоо хоногт дор хаяж 9 цагийг бэлтгэлдээ зориулдаг. Үүний зэрэгцээ тэрээр хүндийн өргөлтийн бэлтгэлийг долоо хоногт 4 цаг хийдэг. ‘Би хүндийн өргөлтөөс гимнастикыг илүүд үздэг, яагаад гэвэл гимнастикт би толгой дээрээ юм өргөх шаардлагагүй байдаг. Би илүү хүчтэй болох дуртай. Илүү хүчтэй байх нь надад илүү ихийг хийж, хичээж байгаа бүх зүйлдээ илүү сайн болох боломжийг олгодог’ гэж Рори хэлэв.

Рори чөлөөт цагаараа тоглох, найзуудтайгаа уулзах дуртай. Гэвч түүнд чөлөөт цаг нээх их байдаггүй. Учир нь тэр долоон хоногийн ихэнх цагийг бэлтгэлдээ зарцуулдаг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button