Болсон Явдал

Гаргүй төрсөн ээж болон хүүгийн гайхалтай түүх

Хүн бүр амьдралын нөхцөл байдалд өөр өөр ханддаг. Зовлон бэрхшээлтэй тулгарах үед зарим хүмүүс зовлон бэрхшээлд бууж өгөхийг сонгодог бол зарим нь зовлон дунд ч өөдрөг байж сайхан зүйлд найддаг хэвээр байдаг. 35 настай Линда Бэннонтой  зүрх-гарын синдром хэмээх удамшлын өвчний улмаас гаргүй төрсөн. Энэ бол дээд мөч ба зүрхний гажигаар тодорхойлогддог удамшлын эмгэг юм. Гэхдээ энэ гайхалтай эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй байсан ч үүгээр амьдралыг удирдуулж, өөрийгөө дooш нь xийхийг зөвшөөрөөгүй.

Хүн болгоны  өдөр тутмын хийдэг хамгийн энгийн ажил бол түүний хувьд хүнд даалгавар юм. Тэр өөрийгөө байгаагаар нь хүлээж авсан. Тэрээр хөлөөрөө бүх зүйлийг хийхэд суралцав.

 

Тэрбээр өмнө нь xиймэл эpхтэн хэрэглэxийг оpолдсон ч энэ нь түүнд таагүй мэдрэмжийг төрүүлж байв. Тиймээс Линда хөлөө сайн ашиглаж сурчээ. Амьдрал түүнд хэцүү байсан ч тэр өөдрөг байхыг сонгосон.

Линда өөрийг нь байгаагаар нь хайрладаг нөхөртэй азтай эмэгтэй юм.  Тэрээр  24 настай байхдаа биеийн тамирын зааланд нөхөртэйгөө танилцсан. Тэд 2004 оны 7-р сард гэрлэсэн.

Удалгүй тэд хүүхэдтэй болсон ч хүүхэд нь гаргүй байв. Линда хүүхэддээ бүх зүйлийг зааж өгдөг. Тэр гаргүй байх зовлонг мэддэг учир хүүдээ маш их урам зориг өгдөг.

Хүү хэдийгээр гаргүй ч спортоор хичээллэж, гитар дарах дуртай. Тэдний гэр бүл ямар ч хэцүү зүйлийг хамтдаа даван туулдаг. Тэд бие биенийгээ байгаагаар нь хүлээн авч, талархалтай амьдардаг.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button