Болсон Явдал

Нэгэн гайхалтай багш хүүхдүүдэд хичээл заахын тулд 2 цагийн турш 5 голыг гаталдаг

Филиппин багш Элизабет Миранда сургууль руугаа явахын тулд хоёр цагийн турш таван гол гаталдаг. Тэрээр өдөр бүр ажилдаа явахыг хичээдэг. Багшийн гаргаж буй  зoлиос хүүхдүүдэд маш ихээр нөлөөлж, нийгэмд өөрчлөлтийг хийх болно гэдэгт итгэж байна.

Элизабет Миранда бол Ситио Бароганте хотод амьдардаг хүүхдүүдийг сургах цорын ганц багш юм. Баатарлаг багш өдөр тутмын ажилдаа аль хэдийн дасчихсан гэж хэлэв. Түүний хэлснээр аялал гурван цаг орчим үргэлжилдэг гэв. Бүрхэг бороотой үед голын урсгал хүчтэй болдог тул ороход хэцүү болдог.

Амархан гаталж болох голууд байдаг боловч аврах хөвүүрийн тусламжгүйгээр явж чадахгүй голууд бас байдаг. Багш өглөө болгон горхийг гатлахад тусалдаг нутгийн хүмүүс байдагт маш их талархдаг. Тэрээр өөрийн хүчээр гаталж чадахгүй голууд байдаг тул салбабида дээр явах хэрэгтэй болдог.

Миранда багшийн заадаг сургууль нь хотын хамгийн тухтай орчинтой сургууль юм. Миранда сургууль хүүхдүүдэд өгөх хоол байдаггүй гэж хэлэв.  Хүрэлцээ муу байсан ч хүүхдүүд эрч хүчтэй, хичээнгүй багшаас суралцаж байгаадаа баяртай байдаг. Хичээл зааж байхад нь хүүхдүүдийн нүднээс баяр баясгаланг олж харах нь түүний зoлиослол үр дүнтэй гэдгийг сануулдаг гэв.

Мирандад  заримдаа бууж өгөхийг хүсч эргэлзэх үе байсан. Энэ мөчид тэр шавь нараа бодоод урам зоригтой болдог. Миранда хүмүүс түүний хүчин чармайлтыг анзаарч, Оксицентал Миндорогийн Ситио Бароганте дахь хүүхдүүдэд туслах болно гэж найдаж байна. Засгийн газар хүүхдүүдэд болон баатарлаг багшид зориулж гүүр эсвэл илүү сайн сургууль барина гэж найдаж байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button