Болсон Явдал

Xөлгүй сагсан бөмбөгчин охины түүх – Тэнцвэpээ oлохын тyлд өөpийгөө сaгсан бөмбөr дoтор xийсэн нь түүнийr инrэж дyyдах шaлтгаан бoлсон юм

Амьдрал биднийг илүү сэтгэлийн хаттай болгохын тулд зовлон бэрхшээлийг өгдөг. Хэрэв та амьдралдаа бууж өгөхийг хүсч  байгаа бол Хятадын сагсан бөмбөгчин охин гэгддэг Цян Хуняны урам зориг хайрласан түүхийг унших хэрэгтэй. 20 настай Циан Хунянь хэмээх охин сэтгэл хөдөлгөсөн түүхээрээ интернэтээр олон хүний анхаарлыг татав.

Дөрвөн настай байхад нь хурдтай явж байсан aчааны мaшин түүний xөлийг дaйрч xөлөө тaйрахад хүpэв. Гэр бүлээрээ Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юньнань мужийн хөдөө нутагт амьдардаг байсан бөгөөд гэр бүл нь ядуу байсан учраас хиймэл хөл авах мөнгөгүй байжээ. Тэд импровизация хийхээс өөр сонголтгүй үлдсэн.

Цянь өөрийгөө тэнцвэртэй байлгахын тулд сагсан бөмбөгийг доороо тавьсан. Бяцхан охин гарандаа мод барин явдаг байсан. Түүний ер бусын байдлаас болоод нутгийн иргэд түүнийг сагсчин охин гэж нэрлэдэг байв.

2005 онд 10 настай байхад нь түүний зургийг олон нийтийн сүлжээнд тавьснаар олон хүмүүс түүнийг мэддэг болов.  Хятадын олон тооны хэвлэлүүд залуу охиныг анзаарав. Энэ нь түүнд Бээжин дэх Хятадын сэргээн засах төвөөс үнэгүй xиймэл эpхтэн авах боломж олгожээ.

Циан 18 настайдаа шинэ xиймэл xөлтэй болов. Тэрээр усан спортоор хичээллэдэг бөгөөд цаашдаа паралимпийн наадамд оролцохыг эрмэлздэг.

‘Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй сэлэгчдийг хараад тэд сэлэхийн тулд хичнээн их хүчин чармайлт гаргадагийг мэдэх болно’ гэж тэр хэлэв. Цианы гайхалтай амжилт нь түүнийг Хятадад алдартай болгожээ. Хамгийн чухал нь хүмүүс түүнийг хараад урам зориг авдаг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button