Болсон Явдал

Нэгэн бүтээлч аав эмнэлгийн ор хөнжлийн даавууг хөгжилтэй тоглоомтой болгожээ. Тэрээр эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүд цагийг үр дүнтэй ашиглахад нь туслах зорилгоор энэхүү даавууг бүтээжээ.

Playtime Edventures-ын орны даавуу нь өвөрмөц бөгөөд хөгжилтэй байдаг.  Энэ нь ширээний тоглоом мөн хүүхдүүдэд зориулсан хичээлийг оруулсан байдаг. Кевин Гэтлиний хэлснээр тэрээр эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүд цагийг үр дүнтэй ашиглахад нь туслах зорилгоор энэхүү даавууг бүтээжээ.

Ихэнх хүүхдүүд эмнэлэгт хэвтэх дургүй байдаг. Яагаад гэвэл зарим хүүхдэд энэ нь уйтгартай санагддаг, мөн зарим нь тарианаас айдаг учраас юм. Тиймээс тэнд хэдэн өдөр, хэдэн долоо хоног байх нь өвчнүүдэд ямар байдгийг төсөөлөөд үз дээ. Энэ нь насанд хүрэгчдийн хувьд ч гэсэн ялгаагүй.

Хойд Каролина мужийн Шарлотт хотод амьдардаг нэгэн бүтээлч аав эмнэлэгт хэвтэж буй  хүүхдүүдийг илүү тааламжтай байлгахын тулд нэг зүйлийг санал болгов. Playtime Edventures-ын Кевин Гэтлин ширээний тоглоомыг  орны даавуун дээр бүтээсэн бөгөөд үүнээс хойш маш их эерэг сэтгэгдэл хүмүүсээс авсан. Компанийн албан ёсны вэбсайт дээр Кевин хөгжилтэй, сонирхолтой ор хөнжлийн даавууг  тоглоом, хичээлээр дүүргэснээр ‘хүүхдүүдийг тоглож, сурч, унтаж, эдгэрэх газартай болгож өгнө’ гэж хэлэв.

Кевиний хэлснээр энэ санаа нь хэдэн жилийн өмнө найзынхаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр очиход нь төрсөн. Тэр үед эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд эмнэлэгт хэвтэх нь уйтгартай байсан тул тэр үүнийг өөрчлөхөөр шийджээ. Хоёр жилийн дараа тэрээр ор хөнжлийнхөө загварыг боловсруулж, зураг төслөө боловсруулж дуусав.

Тэрээр эцэст нь 2013 онд Playtime Edventures-ыг үүсгэн байгуулжээ. Одоогийн байдлаар үүнийг АНУ-ын 10 эмнэлэг ашиглаж байна. Ор хөнжлийн даавуу нь газар зүй, математик, байгалийн ухаан, дүрмийн мэдлэг, үг олох тоглоом гээд бүх зүйлийг хамардаг тул хөгжилтэй төдийгүй боловсрол олгодог гэж Кевин нэгэн ярилцлагадаа тайлбарлав. Энэхүү ор хөнжлийн даавуу нь шагнал хүртсэн (2017 оны аавын нэрэмжит шагнал, 2018 оны ээжийн нэрэмжит шагнал), Кевин Good Morning America 2018 оны жижиг бизнесийн баатар гэдэг шагнал авсан.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button