Ээж нь хaяж явcнаас хойш 7 настай хүү cаа өвчтэй аавыгаа асаpч бaйна
Хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт амьдрахдаа маш их баяр хөөртэй байдаг. Аав ээжийн хайраар дүүрэн өссөн хүүхдүүд халамжтай, бусдыг боддог болдог, мөн том болоод аав ээжийнхээ ачийг хариулдаг. Оу Янлин бол Хятадын баруун өмнөд хэсгийн Гуйжоу мужийн Вангпу тосгонд аавынхаа хамт амьдардаг жирийн нэгэн хүү юм.
Энэ хүү нь нэгдүгээр ангийн сурагч бөгөөд өдөр бүр өглөөний зургаан цагт босож, аавдаа анхаарал халамж тавьдаг. Тэрээр жил гаруйн хугацаанд үүнийг хийсэн. Үүнд цагаан будаа агшаах, хоол хийх, орон нутгийн захаас хүнсний ногоо худалдаж авах, сургуульдаа явахаасаа өмнө аавыгаа хооллох зэрэг багтдаг.
Хүүгийн 37 настай аав Оу Тонгминг нь бэлxүүснээс доошоо cаажилттай. 2013 онд аав нь баpигдаж байсан байшингийн хоёр давхpаас yнаж нуpуугаа rэмтээсэн. Үүнээс болж тэp cаажилттай болсон.
Үүний дараа гэр бүл нь ядуу болсон. Эмнэлгийн төлбөр төлөхийн тулд байсан хадгаламжаа шавхаж мөнгөгүй болов. Үүний дараа түүний эхнэр нь 3 настай охиноо өөртөө авч түүнийг болон Оу Янлин нарыг хаяад явав. Харамсалтай нь аавынх нь бие дээрдсэнгүй. Ээжийгээ явснаас хойш хүү аавыгаа халамжлах болов.
Хичээл тарсны дараа хүү хог хаягдал хайхаар гудамж руу явдаг. Тэрээр өдөр бүр дор хаяж 20 юань буюу 4 доллар олдог. Мөн аавынхаа сар бүрийн тэтгэмж болох 300 юань буюу 66 ам,доллароор амьдралаа болгодог. Түүний түүхийг маш олон хүн сонссон. Тэдний зарим нь хүү болон түүний аавд туслахаар хандивын санг цуглуулж байна.