Болсон Явдал

97 настай эмээ 79 жилийн дараа ахлах сургуулийн гэрчилгээгээ гардаж авчээ

97 настай Маргарет Томе нэгэн төв дээр ахлах сургуулийнхаа гэрчилгээг 79 жилийн дараа авав. Маргаретыг 1936 онд төгсөх байсан боловч харамсалтай нь гэнэтийн нөхцөл байдлаас болж төгссөнгүй. 1932 онд тэрээр хоpт хавдpаар ө.в.чилсөн ээж болон бусад ах дүү нараа асрахын тулд сургуулиа орхихоос өөр аргагүй болжээ.

17 настай Маргарет аавыгаа ажил хийхэд нь туслахын тулд ахлах сургуулиа төгсөх мөрөөдлөө орхих хэрэгтэй болжээ. ‘Би гэр бүлээ авч явахын тулд сургуулиас гарах ёстой байсан. Энэ үнэхээр хэцүү байсан. Надад хичнээн хэцүү байсныг та мэдэхгүй. Би ахлах сургуульд дуртай, олон найзуудтай байсан’ гэж Маргарет хэлэв.

Төгсөлтийн цэнхэр малгай, алтан медалийн оосортой, нулимс цийлэгнэсэн Маргарет гэрчилгээгээ гэр бүл, найз нөхөд, мөн Стонеридж Манор хотын ахмадын гишүүд оролцсон ёслолын үеэр гардаж авлаа. Сургуулийнхаа төгсөгчдийн холбоо болох ‘Бахархал’ -ын хамгийн сүүлийн гишүүн гэрчилгээг гардаж авав. Маргарет төгсөлтийн малгай өмссөний дараа баярын нулимс дуслуулав.

97 настай эмэгтэй маш олон жилийн дараа ахлах сургуулийн гэрчилгээгээ авав. 17 настайдаа Маргарет хорт хавдраар өвчилсөн ээж болон бусад ах дүү нараа асрахын тулд сургуулиа орхих ёстой байв. Төгсөлтийн цэнхэр малгай, алтан тэмдгийн оосор зүүсэн хөгшин эмэгтэй эцэст нь хүндэт гэрчилгээгээ гардаж авав. Гэрчилгээ  дээрх оныг нь ч хүртэл Маргаретын төгсөх ёстой байсан оноор бичсэн байв.

‘Түүний амьдрал золиoслолтой байсан. Түүний сонголт нь оюутнуудад үнэт зүйлийг заадаг тул энэ нь манай хамт олонд маш их урам зориг өгдөг’ гэж захирал Грег Дежа хэлэв. Энэ нь түүний залуугийн зураг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button