Нэгэн эмэгтэй хорьхон минутын дотор Арканзасын цэцэрлэгт хүрээлэнгээс 8.52 каpатын oчир aлмаас олжээ
Гадаадад очир алмаас бол охидын хамгийн сайн найз гэж зарим хүмүүс хэлдэг. Ихэнх эмэгтэйчүүд гайхалтай алмаасаар гангарах боломжоо алдахгүй байх нь гайхмаар зүйл биш юм. Гэхдээ бүх хүн үүнийг худалдаж авах боломжгүй байдаг. Зарим азтай хүмүүст гэр бүл нь очир алмаасыг бэлэглэдэг.
Тэгвэл очир алмаасыг өөр арга замаар олох хэрэгтэй. Колорадо мужийн нэгэн эмэгтэй үүнийг хийсэн. Тэр Арканзас мужийн цэцэрлэгт хүрээлэнгээс 8.52 каратын очир алмаас олжээ. Тэр үнэхээр азтай хүн. Бобби үүнийг ердөө 20 минут хайсны эцэст олжээ.
Бобби найз залуугийнхаа хамт Арканзас мужийн Мурфрисборо дахь Кратер Даймондс цэцэрлэгт хүрээлэнд үнэт чулуу хайхаар явжээ. Тэрээр модны доор сүүдэрт зогсож байхдаа үүнийг олов. Энэ нь бороо орсны дараа юм. Тухайн үед цэцэрлэгт хүрээлэн шавартай болсон тул үүнийг олоход амар байсан гэж тэр хэлэв.
Түүний хэлснээр 8.5 каратын очир алмааз нь үнэхээр гайхамшигтай, гялалзсан, капсул хэлбэртэй болор шиг харагдсан. Энэ нь гөлгөр, муруй талуудтай. Тэрээр алмаасыг Эсперанза гэж нэрлэв. Энэ газрыг цэцэрлэгт хүрээлэн болгохоос өмнө 1956 онд үүнээс бүр ч том алмаас олджээ.
Энэ бол энэ цэцэрлэгт хүрээлэнгээс олдсон тав дахь том алмаас байв. Олон хүмүүс ийшээ ирдэг. Гэвч маш цөөхөн нь эрдэнийн чулууг олдог. Энэ газарт олон хүмүүс азаа туршиж байна.