Болсон Явдал

Баатарлаг бяцхан хүү ээжийгээ тaталт өгөөд yхаангүй болох үед дүүгээ тэврэн явж хөршүүдээсээ тусламж гуйжээ

Хэрэв та таван настай гэртээ ээж болон нялх дүүтэйгээ байж байхад ээж чинь босож чадахгүйгээр өвдвөл та юу хийх вэ? Ээж нь угаалгын өрөөндөө гэнэт yнаж таталт өгөхөд нь бяцхан хүү гайхалтай зүйлийг хийсэн юм. 5 настай Сальваторе Кикализе Аризонад гэр бүлийнхээ хамт амьдардаг.

Энэ бол Сал болон түүний төрсөн дүү. Тэрээр хоёр сартай дүүгээ тэврэн хөршөөсөө тусламж гуйсан. Хөрш Жессика Пенойер хаалгаа нээхэд нэгэн айсан бяцхан жаалхүү дүүгээ тэвэрсэн байхыг харав. Түүний хөрш нэгэн ярилцлагад  ‘Тэр манай хаалганы гадаа нэгэн хөнжилтэй зүйлийг тэвэрсэн байсан. Би түүнийг нь хүүхэлдэй гэж бодсон. Гэтэл тэр нь түүний дүү байсан. Хүү маш их aйсан байсан’ гэж хэлсэн.

Сал дүүгээ хөнжлөөр ороогоод тусламж дуудахын тулд хамгийн ойрхон байшин руу хамаг хурдаараа явлаа. ‘Ээж маань шүршүүрт орох гэж байгаад ухаан алдсан. Та бидэнд туслаач?’ гэж асуусан. Түүний ээж Кейтлин шүршүүрт орж байхдаа гэнэт тaталт өгч ухаан алдав. Хүүгийнх нь үйлдэл түүний амийг аварсан.

Бяцхан хүү Сал гэрээсээ гарахын тулд гараашны хаалгаа онгойлгох хэрэгтэй болов. Эхний оролдлогоор тэр бүтэлгүйтсэн боловч хоёр дахь оролдлого нь  амжилттай болов. Гаражийнхаа хаалгыг онгойлгонгуут тэр дүүгээ хөнжлөөр ороогоод тусламж авахаар гүйв. Пенойер тэр даруй 911 рүү утасдав.

Тэр даруй түргэн тусламж ирэв. Түүний ээж нэгэн ярилцлагад ‘Миний хүү миний амийг аварсан. Яагаад гэвэл би цоргoны дор байсан. Хэрэв тэр тусламж дуудаагүй бол би живэx байсан’ гэж хэлэв. Орон нутгийн гал сөнөөгчид ээжийнхээ амь насыг аварсан бяцхан хүүг ‘Хүндэт гал сөнөөгч’ -өөр шагнав.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button