Болсон Явдал

Дэлхийн хамгийн ховор гурван ихрүүдийн тухай түүх. Тэдний 2 нь хooрондоо нaaлдсан төpсөн ч…

Хүүхдүүд  бол Бурханаас гэр бүлд өгдөг хамгийн том бэлэг юм.  Хүүхэд бүр дахин давтагдашгүй төрдөг. Ихэр хүүхэд ч хүртэл хоорондоо ялгаатай байдаг. Мэйси, Маккензи,  Гаррисон нар гурван ихэр юм. Тэдний хоёрынх нь бие хоорондоо наалдсан биетэй төрсөн.

Хагалгаанд хэдэн сар бэлдсэний эцэст Мэйси, Маккензи нарын биеийг амжилттай салгажээ. Хоёулаа тус бүрдээ нэг хөлтэй байсан бөгөөд физик эмчилгээний тусламжтайгаар xиймэл хөл ашиглан алхаж сурсан.

Тэдний түүх маш их урам зориг өгдөг. Тэд дэлхий даяар одууд болжээ. Гарризоны ихрүүд People сэтгүүлийн нүүрэн дээр гарав.

2013 онд People сэтгүүлд тэдний ээж Дарла Гаррисон ярилцлага өгөв. Үүнд тэрээр охид хэрхэн өссөн мөн өөрсдийгөө хэрхэн байгаагаар нь хүлээн авсан талаар ярьсан. Тэд аливаа зүйлийг хийж чадахгүй байсан ч сэтгэл санаагаар унадаггүй.

Та хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өсгөхдөө ердийн хүүхэд шиг харьцах хэрэгтэй. Тэднийг өсгөхөд хэцүү зүйл гарч ирсэн ч хамтдаа гэр бүлээрээ үүнийг даван туулах нь чухал. Тиймээс ч охид өнөөдөр ийм гайхалтай болжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button