Болсон Явдал

Ховоpхон тoхиох хyвь тaвилангаар yчирсан хoсын гaйхалтай хaйрын түүx

Тэд aйрлинк агаарын тээврийн компанид  ажилладаг. Иоханнесбургийн Куинн, Меган Хатчинсон нар хоёулаа нэг онгоцны бүхээгт ажилладаг бөгөөд энэ нь тэдний харилцаанд сайнаар нөлөөлдөг гэж тэд хэлэв. Нислэгийн хичээл заадаг коллежид сурж байхдаа тэд танилцсан ажээ.

Он жил өнгөрөх тусам тэд нэг нэгнийгээ сайн мэддэг болов. Тэд дадлагад хамт гарснаас хойш нэг нэгэндээ татагдсан. ‘Би кофенд дуртай байсан болохоор тэр надад  кофе авч өгсөн’ гэж эмэгтэй хэлэв. Дараа нь бид Йоханнесбург дахь ресторанд үдийн хоолонд орсон энэ нь үндсэндээ бүх зүйлийн эхлэл болсон.

Тэр үеэс хойш Меган Малавид хоёр жилийн гэрээтэйгээр томилогдсон тул тэд ховор уулздаг болжээ. Гэсэн хэдий ч Меган 2013 онд түүний гэрийн ойролцоо тэсрэх бөмбөг дэлбэрсэн тул тэр хуучин ажиллаж байсан газар луугаа явсан. Энэ нь сайн шийдвэр байв.

Хайртай хүнтэйгээ хамтдаа нисэх нь эхэндээ хэцүү байсан. Яагаад гэвэл энэ нь эвгүй байдаг. Харин дараа нь бие биендээ дасаад энэ нь илүү амар байдаг болсон.

Тэд 2015 онд гэрэлсэн. Ажлынхаа хамгийн үнэ цэнтэй мөчийг амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй, онцгой эмэгтэйтэй хуваалцах нь маш их аз завшаан юм. Тэд одоо ч хүртэл хамтдаа нислэг хийдэг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button