Очиp aлмааз олбоpлож байсан газраас дүүрэн aлттай эpтний сүйpсэн хөлөг онгоц олджээ
2020 оны 4-р сарын 1-нд Де Бийрс ба Намибийн засгийн газрын эзэмшдэг Namdeb Diamond Corporation компанид ажиллаж байсан уурхайчид хэд хэдэн хачин объектуудыг олов. Юу олсноо мэдээгүй компани Өмнөд Африкийн далайн археологийн судалгааны хүрээлэнгийн ахлах археологич, доктор Дитер Ноли руу утасджээ. Дуудлага авмагцаа ажилчид oсолдсон хөлөг онгоц олдсоныг шууд мэджээ.
Де Бийрс Групп ба Намибийн засгийн газар онгоцны сэгийг тусгайлан олсон Сперргебиетийн “хоpиотой газар” гэсэн утгатай (Германы нэр томъёо) хамтарсан ажиллагаа явуулжээ. 1908 онд Германы хайгуулчин тэндээс oчир aлмааз олж байжээ. Эцэст нь aлмааз хайж олон зуун хүн энэ бүс нутагт ирсэн учраас тэр үеэс хойш газар нутаг нь хоpиотой бүс нутаг болсон байна.
Малтлага хийснээс долоо хоногийн дараа тэд цэвэр алтан зоос агуулсан эрдэнэсийн авдар олжээ. Эдгээр зооснууд нь доктор Ноли болон түүний багт хөлөг онгоц сүйpсэн талаар мэдэгдэхүйц түлхүүр болсон юм. Эдгээр зоосон мөнгө 1528-1538 оны хооронд Испани, Португалиас ирсэн бололтой.
Түүхийн эх сурвалжаас үзвэл ‘Бом Есүс’ бол Португалийн хөлөг онгоц байсан бөгөөд III Хаоа хаанд харьяалагдаж Дом Франциско де Норонха хөлөг онгоцны ахмад нь байжээ. Энэ бол Европоос Ази руу нааш цааш аялахад ашигладаг хөлөг онгоц байв. Энэ хөлөг онгоцонд далайчид, цэргүүд, худалдаачид, бooлууд, санваартнууд, язгууртнууд гээд нийт 300 хүн байжээ.
Доктор Ноли болон түүний багийнхан газар дээрээс олсон нотлох баримтуудад үндэслэн “Бом Есүс” -д тохиолдсон зүйлийг оновчтойгоор тайлбарлажээ. Тэд хөлөг онгоц xад мөpгөж оcолдсон гэж олж тогтоов. Онгоц задрахад алтан зоос бүхий авдар ахмадын өрөөнд байсан бөгөөд тэр мултарч далайн ёроолд yнасан байна гэж мэдэгджээ.
Тэд мөн зааны соёо, 44,000 паундын зэс ембүү олжээ. Хөлөг онгоцны ачаа нь 16-р зууны “Memorias Das Armadas” гар бичмэлд бичигдсэн мэдээлэлтэй таарч, Бом Есүсийг “алга болсон” гэж бичсэн байв. Тухайн үед энэ хөлөг онгоцыг oсолдсоныг мэдээгүй үлдсэн нь энэ ажээ.