Нэгэн ээж хаpаагүй болох гэж байгаа охиныхоо cүүлийн хүслийг биелүүлж Диснейлэнд рүү явжээ
Хэрэв таны хүүхэд удахгүй хаpаагүй болохыг та мэдвэл танд ямар санагдах вэ? Энэ бол үнэхээр сэтгэл өвтгөcөн мөч байх болно. Катрина Фростод яг ийм харамсалтай нөхцөл байдал үүссэн юм. Түүний 6 настай охин Кэйли Херрелл эксудатив витреоретинопати (FEVR) гэж оношлогдсон. Энэ нь аажим аажмаар харaагий нь мyутгадаг ө.в.чин юм.
Кэйли 3 настай байхад нь нүдний торлог бүрхэвчинд нь цyс хаpвасан. Тэрээр нүдний лазераар таван удаа мэс засал хийлгэсэн. Харамсалтай нь хагалгаа асуудлыг шийдэж чадаагүй. Эмч нар түүнийг удахгүй хаpаагаа aлдаж магадгүй гэв. Кэйлигийн ээж Катрина охиныхоо хүслийг сонсож түүнийг нь биелүүлэв.
Охин нь сэтгэлээр унасан нь гарцаагүй. Түүний ээж охиноо дахин баяр хөөртэй болгохыг хүссэн. Тиймээс ч охины хүссэн зүйл нь маш сайхан зүйл байв. Тиймээс тэр охиноо адал явдал руу хөтлөхөөр шийдэв. Тэр охинтойгоо хамт Сан-Диего дахь далайн мандал, Диснейлэнд рүү явсан тул Кэйли гүнж бүртэй биечлэн уулзах боломжтой болжээ.
Охин Диснейлэндэд өөрийнхөө дуртай гүнж нартай уулзав. Тэд мөн Sea World руу очиж, явган аялж, морь унаж, хаданд авирч эдгээрийг хамтдаа хийжээ. Тэд цагийг маш сайхан өнгөрүүлэв.
‘Охин маань хаpаагүй болно гэхээр надад маш их хэцүү байна. Энэ тухай бодох бүрд би уйлдаг. Ямар ч эцэг эх хүүхдээ хараагаа алдахыг харахыг хүсэхгүй’ гэж ээж нь хэлэв. Катринагийн хэлснээр охин нь аль хэдийн брайль үсэг сурч, алхахдаа таяг ашиглаж эхэлсэн байна.