Нэгэн хүү чихмэл панданы хайрцаган дээр сэтгэл өвтгөм тэмдэглэл бичжээ
Зарим хүүхэд аав ээж нь дуртай тоглоомыг нь худалдаж авч чадахгүй байвал уурладаг. Английн Ливерпуль хотод амьдардаг 10 настай Леон Ашворт хүү Wal-Mart-тай дүйцэхүйц Asda супермаркет дээр харсан чихмэл пандаг авахыг маш их хүсэж байв. Ээж нь уг тоглоомыг худалдаж авах санхүүгийн боломжгүй байсан учир хүү тоглоомын хайрцган дээр ээж нь мөнгөтэй болох хүртэл худалдаж авахгүй байхыг хүссэн тэмдэглэл бичжээ.
Дараагийн болсон зүйл зүрх сэтгэлийг чинь хөдөлгөх болно. Энэхүү чихмэл нь лангуун дээр үлдсэн хамгийн сүүлчийн тоглоом байсан тул Леон пандаг хоосон цаасан хайрцганд нуухаар шийдэв. Мөн бусад худалдан авагчдад тэмдэглэл үлдээв. Тэмдэглэл дээр ингэж бичсэн байв. ‘Миний ээжид мөнгө байхгүй тул ирэх долоо хоногт буюу зургадугаар сарын 15-нд энэ пандаг авах болно. Тиймээс түүнийг битгий худалдаж аваарай. Хэрвээ тэгвэл би уйлах болно. Түүний ирээдүйн эзнээс үүнийг бичив. Маш их баярлалаа. Пандагийн нэрийг Пэнди гэдэг’ гэсэн байв.
Хүүгийн ээж Дебби цалингаа авах арай болоогүй байв. Тиймээс 15 фунт стерлинг буюу 19,51 долларын үнэтэй чихмэл пандаг авч чадаагүй. Хүүгийн ээж Ливерпулийн зүрх, цээжний эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт сувилагчаар ажилладаг.
Леон ээжээсээ үүнийг худалдаж авахыг хүссэн ч Асдагийн ажилтнууд түүнд зориулж чихмэл худалдаж авахаар шийджээ. Асдагийн ажилчдын нэг болох Давид Леоны бичсэн тэмдэглэлийн зургийг фейсбүүк дээр тавив. Үүнийг маш олон хүмүүс уншсан.
Энэхүү постыг маш олон хүн хуваалцсан тул Дебби үүнийг харав. Тэр хүүгээ дагуулан дэлгүүр лүү явжээ. Ажилтнууд хүүд чихмэл пандаг өгөхөд тэр маш их баярлав. ‘Би ийм зүйл болно гэж ерөөсөө бодоогүй. Яагаад гэвэл намайг очихоос өмнө хэн нэгэн үүнийг худалдаад авчих байх гэж бодсон’ гэж хүүгийн ээж хэлэв. Леон эцэст нь хүссэн тоглоомоо авлаа. Тэр хичнээн их аз жаргалтай байсан бол!