Болсон Явдал

Нэгэн баатарлаг хүү хорт хавдартай хүүхдүүдэд үс хандивлахын тулд үсээ ургуулжээ

Заримдаа хүүхдүүд бидний бодоогүй гайхалтай зүйлийг хийдэг. 8 настай Томас Мур Мэриланд мужид амьдардаг. Ээж нь түүнд хорт хавдрын улмаас үсээ алдсан охины бичлэгийг үзүүлэв. Энэ нь түүнд xүчтэй нөлөөлж, эцэст нь хорт хавдартай хүүхдүүдэд зориулж ямар нэгэн зүйл хийхээр шийджээ. Тэрбээр xимийн эмчилгээнээс болж үсээ алдсан хүүхдүүдийн төлөө үсээ ургуулдаг болов.

8 настай Томас Мур нэг өдөр ээжийгээ хорт хавдрын улмаас үсээ алдсан охины тухай фэйсбүүк дээр видео үзэж байхыг харжээ. Хүү нэн даруй үсээ ургуулж, дараа нь хорт хавдартай өвчтөнүүдэд хандивласан. Энэ бол түүний хоёр жилийн хугацаанд хийсэн зүйл юм.

Хүү  нэлээд их үс ургуулсан.  Үүгээр гурван хиймэл үс хийх боломжтой. Үсээ тайруулсны дараа Томберын авга эгч Эмбер Рэй твиттер хуудсандаа зээ дүүгээ магтан сайшааж түүний зургийг оруулав. Түүний нагац эгч Эмбер Рэй дүүгийнхээ урт үстэй, богино үстэй зургийг нь хийв.

Тэрбээр ‘Миний зээ дүү хорт хавдартай хүүхдүүдэд үсээ хандивлахын тулд хоёр жилийн турш үсээ ургуулсан’ гэж бичсэн байлаа. Үүнийг маш олон хүмүүс харсан. Энэ бол Томасын хэдэн жилийн турш ургуулсан үсний хэмжээ.

Твиттерийн тоо томшгүй олон хэрэглэгчид гайхалтай хүүгийн талаар сэтгэгдэл үлдээжээ. Цаашилбал, түүний урам зориг хайрласан түүхийг томоохон мэдээллийн вэбсайтууд тавьсан бөгөөд бусад олон хүмүүс түүний талаар сонссон байна. Авга эгчийнх нь нийтлэл цахим ертөнцөд цацагдахад Томасын хийсэн эелдэг зан интернет хэрэглэгчдийн анхаарлыг маш хурдан татав.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button