Болсон Явдал

Нэгэн шударга орон гэргүй хүн үл таних хүний түрийвчийг буцааж өгч, ажил болон гэр оронтой болжээ

Энэ түүх биднийг бусдад дахин итгэхэд хүргэх болно. 44 настай Ууралоп газар дээр байсан түрийвчийг харав. Тэр үед Ууралоп маш их өлcсөн байсан. Түрийвчийг  шалгахад 20,000 бат (500 орчим доллар) байв. Тэрээр өлcгөлөн, орон гэргүй байсан ч нэр хүндтэй, шударга хүн байв. Тиймээс тэр хамгийн ойрын цагдаагийн газар дээр очиж түрийвчээ эрх баригчдад шилжүүлэв.

Цагдаа түрийвчний эзэнд түрийвчийг нь олсныг мэдэгдлээ. Үүнийг сонссон түрийвчний эзэн болох Нитти гайхаж, ‘Би үүнийг алдсан гэдгээ ч мэдээгүй байсан. Хэрэв би түүн шиг гэр оронгүй байсан бол өөртөө үлдээх байсан байх’ гэж тэр хэлэв. Нитти орон гэргүй хүнд маш их талархаж байсан тул Уоллопт Бангкок дахь төмрийн үйлдвэртээ ажилд орохыг санал болгов.

Уоралоп одоо шударга байдлынхаа ачаар төмрийн үйлдвэрт ажилд орсон байна. Мөн амьдрах байртай болсон. Тэр цаашид гэр оронгүй хүн байхаа болив.

Ниттийн найз охин онлайнаар түүнтэй холбогдож, Ууралопын сайхан сэтгэлийн талаарх мэдээллийг түгээхээр шийджээ. Тэрээр ‘Ууралоп бол сайхан сэтгэлтэй байхын бодит жишээ. Та хэн нэгэнд сайхан хандвал  өөр нэг нь танд тэгж хандах болно’ гэж нийтлэл бичив.

Тэр сайн үйлийнхээ хариуг авчээ. Хүн бүр түүн шиг байсан бол ямар гоё вэ. Ууралоп Ниттийн хамт.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button