Болсон Явдал

Нэгэн эмэгтэй эмзэr бүлгийнxэн болон ахмад настнуудад зориулж өдөрт 80 хоол хийж тараадаг аж

33 настай Софи Мирс Facebook-ийн олон нийтийн бүлгэмд нэгдэж, хооллох шаардлагатай байгаа гэр бүлд туслалцаа үзүүлж эхэлжээ. Тэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд зөвлөлөөс “виртуал хяналт” -ыг давах ёстой байв. Орон нутгийн иргэдийн хандив нь тэрээр  өдөрт 60-80 хоол хийхэд нь  тусалдаг.

Зөвлөлийн албан тушаалтнууд түүнийг хүнсний эрүүл ахуйн гэрчилгээтэй байхыг шаардсан. Гэвч xямралын нөхцөл байдлын улмаас зөвлөл очиж үзлэг хийх боломжгүй байсан. Софи эрх баригчдаас гуйснаар виртуал хяналт хийхээр тохиролцов.

“Миний гал тогоо том биш, ердийн л гэр бүлийн гал тогоо. Надад цөөхөн хоолны сав байдаг тул шөнө дөл хүртэл хоол хийдэг. Дараа нь өглөө нь  хийж дуусгаагүй зүйлээ хийдэг “гэж Софи хуваалцав.

Софигийн нөхөр Гари болон хүүхдүүд нь хоолыг баглахад тусалдаг. Тэд  хоолыг савлаж, хүргэхэд бэлэн болгодог. Софид хайртай гэр бүлийнхэн нь тусалж, ажлыг нь хөнгөвчилдөг учраас тэрээр сэтгэл ханамжтайгаар хоолоо бэлддэг.

Тэрээр гаражаа хөргүүр,  хөлдөөгчөөр тоноглогдсон агуулах болгосон байна. Софигийн хоол бэлдэх  төсөв  нь нутгийн иргэдийн хандив тусламжаар санхүүждэг. Хандивлагч хүмүүстээ тэрээр талархалаа илэрхийлдэг.

‘Хүмүүсийн дэмжлэг нь үнэхээр итгэмээргүй байдаг. Шөнө гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллохоор сууж байхдаа зүрх сэтгэл минь баярладаг. Манай гэр бүлийг  бусдад туслах боломжтой болгож байгаад би хандивлагчиддаа маш их талархдаг’ гэж  Софи хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button