Болсон Явдал

Сургалтанд хамрагдсан үйлчилгээний нохой нь эмч нарт стресс тайлах үйлчилгээ үзүүлдэг

Винн эмнэлэгт байнга зочилдог бөгөөд эмнэлгийн ажилтнуудад тайвшралыг өгдөг. Энэ нохой нь хөгжим тоглож, бүдэг гэрэлтэй оффист байрладаг. Түүн шиг нохойг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, ахмад настнуудад тусламж үзүүлэх зорилгоор сургадаг.

Виннийг сургадаг хүн бол тус эмнэлгийн яаралтай тусламжийн эмч Сюзан Райан юм.  ‘Таныг ядарсан үед нохой таны хажууд ирнэ. Та нохойны дэргэд байж, түүнийг эрхлүүлж байх үед та хэсэг хугацаанд өөрийгөө тайвшруулах болно’ гэж Сюзан хэлэв.

Райан нохойг найман долоо хоногтой байхаас нь эхлэн сургаж эхэлсэн. Тэрээр гөлөгийг эмнэлэг рүү байнга авч явдаг байв. Эмчийн хэлснээр түүний үзлэгүүд нь  хамгийн гэрэл гэгээтэй хэсэг болдог.

Одоо Виннийн гол үүрэг бол ажилчдад хайрыг үзүүлэх явдал юм. Нохой нь ихэвчлэн бүдэг гэрэлтэй нийгмийн ажилтны өрөөнд байрладаг. Мэдээжийн хэрэг хүн бүхэн Виннд хүрэхээсээ өмнө гараа сайтар угаадаг.

Нохойг 18-22 сартай болох хүртэл Райан Виннийг асарч байх болно. Үүний дараа тэрээр сургалтын төвийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамрагдана. Тэгснээр Винн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, ахмад настнуудад тусламж үзүүлэхэд сургагдана.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button