Болсон Явдал

Аутизмтай 5 настай авьяаслаг охин гайхалтай бүтээлүүдийг зурдаг

Заримдаа хүмүүс аутизмтай хүүхдүүдийг дааж давшгүй хэцүү  асуудалтай байдаг гэж боддог. Тэдний харж чадаагүй зүйл бол эдгээр хүүхдүүд үнэхээр өөрийн гэсэн онцлог шинж чанартай байдаг. Аутизмтай хүүхдүүд бусдад өөрийгөө илэрхийлэхэд бэрхшээлтэй байдаг тул өөрсдийгөө үгээр бүрэн илэрхийлж чадахгүй ч гэсэн үүнийг бусад аргаар илэрхийлж чаддаг нь энэ түүхээс харагдаж байна. Лестерширийн 5 настай Айрис Грейс охин гайхалтай уран зураг зурах авьяастай.

Түүнийг хоёр настай байхад нь өвчнийг нь оношлосон. Тиймээс охин сайн ярьж чадахгүй тул зураг зурж эхэлжээ. Уран зураг зурахаас өмнө Айрис эцэг эхтэйгээ тоглох сонирхол багатай байсан бөгөөд бусад хүүхдүүдийн дэргэд байхдаа cэтгэлээр yнадаг байв.

Зураг зурсны дараа түүний байдал сайжирсан. Үүний дараа охин эцэг эхтэйгээ харьцаж, унтахдаа ч илүү сайн болсон. Тэр зураг зурснаар тайвширч баяр хөөртэй болдог.

Түүний ээж Арабеллагийн хэлснээр түүний төвлөрөл аутизмтай хавсарч, түүний насны хүүхдүүд зурдаггүй гайхалтай шинэлэг хэв маягийг бий болгожээ. Айрис зурахдаа багс, тамга, сойз, хөвөн зэргийг ашигладаг. Тэрээр зургаараа дамжуулж өөрийгөө илэрхийлдэг.

Айрис бусадтай харьцах тал дээр бэpхшээлтэй хэвээр байгаа ч уран бүтээлээрээ дамжуулан өөрийгөө сайн илэрхийлж чаддаг. Тэр зураг зурахдаа олон өнгийнг хооронд нь хольж хутгадаг. Тэр өнгө сонгохдоо үнэхээр мэдрэмжтэй.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button