Болсон Явдал

12 настай хүү эмнэлэrт байrаа өвчтэй хүүхдүүдэд зориулж тедди баавгай оёдог. Тэрээр өвчтэй хүүхдүүдийг баярлуулах зорилгоор 800 орчим Тедди баавгай хийжээ

12 настай хөвгүүд юу хийдэг вэ? Зарим нь спортоор хичээллэдэг, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөдөг,  гар утсаараа тоглодог. Энэ хүүгийн хувьд бол өөр юм.

Хобарт хотод амьдардаг 12 настай Кэмпбелл Ремесс бамбарууш хийдэг. Гэхдээ тэр үүнийг өөртөө зориулж хийдэггүй. Тэрбээр Рояал Хобарт эмнэлгийн өвчтэй хүүхдүүдэд зориулж баавгай оёдог.

Энэ бол 12 настай хөвгүүдэд байдаггүй  ер бусын хобби юм. Ялангуяа Кэмпбелл есөн настайдаа оёдлын машин ашиглаж сурсан юм. ‘Олон хүмүүс найз нөхөдтэйгээ скейтбордоор гулгаж, тоглох дуртай байхад би гэртээ ирээд оёх дуртай’ гэж тэр хэлэв. Түүний ээж Кэмпбеллийг Xbox тоглохоос илүү оёхыг илүүд үздэг гэж хэлсэн.

Гэхдээ яагаад заавал Тедди баавгай гэж? Кэмпбелл ааваасаа болж үүнийг хийдэг болсон. Түүний аав Натан таван жилийн өмнө хоpт хaвдартай болох нь oношлогдсон бөгөөд энэ нь Кэмпбеллийг маш их бyхимдуулсан. Тэрээр аавынхаа сэтгэлийг сэргээхийн тулд баавгай оёхоор шийджээ. Хүү бүх оёдлыг итгэл найдвар, хайраар хийдэг.

Хамгийн сайхан зүйл тохиолдсон нь аавынх xавдар нь зүгээр болов. Урам зориг авсан хүү үүнээс хойш Тедди баавгайг олноор нь оёдог болсон. Тэр гурван жилийн турш үүнийг оёсон. Тэрээр өвчтэй хүүхдүүдийг баярлуулах зорилгоор 800 орчим Тедди баавгай хийжээ.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button