Болсон Явдал

Нэгэн таксины жолооч шударга байснаар ажлын байртай болоод зогсолгүй хүүхдүүд нь тэтгэлэгтэйгээр сургуульд сурахаар болжээ

Бидний эргэн тойронд болж буй сөpөг зүйлүүдээс болж дэлхий ертөнц жил ирэх тусам улам доpдож байна гэж зарим хүмүүс боддог байж магадгүй юм. Мэдээ дээр гардаг бүх төрлийн rэмт xэргийн талаар хүмүүс сонсохдоо бусад хүмүүст итгэх итгэлээ aлдаж байна. Харин энэ удаа бид сэтгэл хөдөлгөм түүхийг унших болно. 30 настай таксины жолооч Регги Кабутан Филиппиний Ла Юнион мужийн Розарио хотоос гаралтай.

Тэрээр өдөр бүр ажил хийхээр Багио хотод очдог. Нэгэн өдөр нэгэн зорчигч Реггигийн машинд санамсаргүйүээр ачаагаа үлдээжээ. Регги үүнийг мэдсэнийхээ дараа цаг хугацаа алдахгүйн тулд зорчигчийг буулгасан газар луу явав.

Шилдс ачаагаа алга болсныг мэдээд хагас цаг орчим болжээ. Үүнд түүний мөнгө, паспорт, MacBook Pro болон ойролцоогоор $ 20,000 орчим үнэтэй бусад эд зүйлс байсан тул маш их сандрав. Тэр цагдаад мэдэгдсний дараа Регги түүнийг олов.

Нисэх онгоцны буудал дээр аль хэдийн очсон Шилдс явахаа больж нислэгээ цуцлахаар шийдэв. Baguio’s Vivixx Academy ба Австралийн Coder Factory Academy нь Реггид зургаан сарын хугацаатай кодлох баазын тэтгэлгийн гэрчилгээг өгөв. Регги сургалтад хамрагдсаны дараа Австралийн фирмээс дадлага хийх эрх түүнд олгов. Үүний дараа жилийн  1.7 сая песо буюу $ 34,000 орчим цалинтай ажилд орох болно. Түүний хүүхдүүдэд мөн тэтгэлэг олгов.

‘Миний хийсэн зүйл бол түүний орхисон зүйлийг буцаад өгсөн явдал. Тэр ачаагаа таксины бүхээгний арын суудал дээр үлдээсэн байсан. Би хариуд нь ийм том зүйл авна гэж бодоогүй’ гэж тэр хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button