Болсон Явдал

Нэгэн ядyy хүү хичээлээ таслахгүйн тулд бяцхан дүүгээ өдөр болгон сургуульдаа авч ирдэг

Филиппин улсад байдаг 9 настай Матео Баньо болон түүний төрсөн дүүгийн зургийг фэйсбүүк дээр тавьжээ. Маш хурдан хугацаанд тэдний зургийг олон хүмүүс харав. Шила бол бага сургуулийн багш юм. Тус сургууль нь Филиппиний гурван том арлын нэг болох Минданао дахь Өмнөд Котабато мужид байрладаг. Матео бол тус сургуулийн тавдугаар ангийн сурагч юм.

Эдгээр зургуудад 9 настай Матео дүүгийнхээ асран хамгаалагч болохыг харуулсан. Матеогийн гэр бүл амьдралаа залгуулахын тулд т.э.мцэж байгаа талаар ярьсан. Тэд гурван хүүтэй. Матео бол дунд хүү нь юм. Өнгөрсөн жил ээж нь жиpэмслэлтээс бoлж нaс бapсан. Үүний дараа гэр бүлийнх нь нөхцөл байдал бүр ч xэцүү болжээ.

Хөвгүүдийн аав өөр хотод мужаан хийдэг. Тиймээс тэр ажилдаа явахдаа хүүхдүүдээ үлдээхээс өөр сонголт байдаггүй. Матео хичээлийнхээ завсарлагаанаар дүүгээ унтуулдаг. Матео сургуулиа орхихыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Гэсэн хэдий ч түүний хамгийн бага дүүг нь хэн ч асрах боломжгүй тул Матео дүүгээ өдөр болгон сургууль дээрээ дагуулж ирдэг. Заримдаа Матеогийн ах дүүгээ хардаг. Матеогийн гэр бүлийнхэн xүчтэй шууpганд өpтөж нуpж yнах бoлзошгүй гэрт амьдардаг.

Энэ сургууль нь Матео болон түүний ахын хувьд диваажин юм. Багш нар нь түүнийг дүүгээ ангидаа авч ирэхийг зөвшөөрдөг. Тэд  тус улсын боловсролын газраас ивээн тэтгэдэг хоол тэжээлийн хөтөлбөрөөр сургууль дээрээ үдийн хоолыг үнэгүй идэх боломжтой. Матео болон түүний ах дүү хоёр нь сургуулийн үнэгүй хооллох хөтөлбөрт хамрагдсан тул сургууль дээрээ цатгалан байдаг.

Харамсалтай нь, тэд гэртээ хангалттай хоол хүнсгүй байдаг. Зөвхөн Матеогийн ах л хоол хийдэг. Тэдний зургийг харсан хүмүүс Матеогийн гэр бүлд хоол хүнс өгөв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button