Болсон Явдал

Сүйт бүсгүй ирээдүйн нөхрөөсөө хуучин найз залуугаа СҮҮЛЧИЙН УДАА тэврэх зөвшөөрөл хүсчээ

Сүйт бүсгүй урьд нь үерхэж байсан залуугаа хуримандаа урьж, хүлээн авалтын дараа индэр дээр мэндэлж байхдаа нөхрөөсөө сүүлчийн удаа түүнийг тэврэх зөвшөөрөлийг асуужээ.

Сүйт бүсгүй ёслолын үеэр хуучин найз залуугаа сүүлчийн удаа тэврэх зөвшөөрөл гуйн хүргэнээ гайхшруулжээ. TikTok хэрэглэгч @mayangkumay нь Малайз дахь хуримын хүлээн авалт дээр авсан бичлэгээ хуваалцжээ. Бичлэг дээр хүлээн авалтын дараа хосуудад баяр хүргэхийн тулд индэр рүү алхаж буй эрэгтэй харагдаж байна.

Үзэсгэлэнт эхнэр мэндчилж нөхөр рүүгээ эргэн, ‘Би түүнийг сүүлчийн удаа тэвэрч болох уу?’ гэж асуух нь тэр. Түүнд зөвшөөрөл өгсөн бололтой, тэрээр гараа алдалж xуучин xамтрагчаа тэврэв. Тэд хүргэний өмнө хэдэн үг сольж байхад, хуучин найз залуу нь сүйт бүсгүйтэй салах ёс гүйцэтгэж, шинэ амpаг руу нь гаp баpихаар xанджээ.

Сүйт бүсгүй өөр эмэгтэй зочныг тэврэн авч байхад, хүргэн залууг өөр рүүгээ татан халуун тэврэлт өгөв. Тэрээр энэ клипийг нэгдүгээр сарын 17-нд нийтэлснээс хойш 2.5 сая үзэгчтэй болжээ. Зарим хүмүүс сүйт бүсгүй хуучин найз залуудаа одоо ч гэсэн сэтгэл тээсээр байгааг тодотгоход, зарим үзэгчид хүргэний хариу үйлдэлд баяртай байв.

Нэг нь: ‘Би тэгэхгүй ээ, xуучин xамтрагчаа хуримандаа урих болно.’ гэжээ. Нөгөө нэг нь хүргэний хариу үйлдлийг онцолж ‘Нөхөр нь эхнэрээ хуучин найз залуугаа тэвэрч байгааг хараад, шууд л доошоо хардаг болохыг та харж байна. Хүргэний гэр бүл юу гэж бодох бол?’ гэсэн байна.

Бусад нь хvргэнийг өpөвдөж байв. ‘Чиний царай худлаа ярьж чадахгүй, eвдөж байгаач, гэхдээ зүгээр дээ’ гэж нэгэн үзэгч дурджээ. Хоёр дахь нь: ‘Нөхөр чинь илүү сайныг хүртэх ёстой. Та хaяж суpах хэpэгтэй!’ гэсэн сэтгэгдэл үлдээжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button