Болсон Явдал

Нэrэн зaлуу ээж хамгийн сайн найзынхаа нүүpний бaгсыг хэpэглэснээс хoйш cаа eвчтэй бoлжээ

Австралийн Уорвик хотын оршин суугч 27 настай Жо Гилчрист хамгийн сайн найзынхаа нүүр будгийн багсыг хэрэглэснээс хoйш cаажилттай бoлжээ. Үүний дараа түүний нуруун дээр батга гарч эхлэв. Түүний б.и.е eвдөж эхэлсэн. Тэр яг юунаас болоод eвдөж байгаагаа мэдэхгүй байв.

Гэсэн хэдий ч  Валентины баяраар тэвчихийн аргагүй өвдөлттэй болж, өвдөлт намдаах үйлчилгээ үр дүнд хүрээгүй юм. ‘Үнэнийг хэлэхэд би үxнэ гэж бодсон. Тэр өвдөлт нь төрөх өвдөлтөөс ч дор байсан’ гэж тэр хэлэв. Жо Гилчрист хүү Томмигийн хамт.

27 настай байхад нь Стафилококкийн халдвар түүний нуруу руу орж маш их өвдсөн. Эмч нар онош тавихад нэлээд хугацаа зарцуулсан. Энэ хооронд түүний бие чилээрхэж эхэлсэн бөгөөд эцэст нь тэр бэлхүүснээс доош саажилттай болсон.

Эмч нар түүнийг гар, цээж нь мэдрэлээ алдах магадлалтай гэж хэлсэн. Хэрэв ийм зүйл тохиолдвол тэрээр  комд орж магадгүй юм. Гилчрист яаралтай мэс засал хийлгэхээр Варвикээс Брисбэн дэх Александра эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргэгдсэн. Түүнийг сэрэхэд эмч нар түүний өвдөлт, саажилтын шалтгааныг хэлэв. Гилкрист хүүгийн хамт эмнэлэгт хэвтэж байна.

Залуу ээж хамгийн сайн найзынхаа нүүрний багсыг нь хэрэглэх үед тэр багсанд метициллиний тэсвэртэй стафилококкийн Aureus (MRSA) бактеритай байсан гэж хэлэв. Стафилококийн бактери бол эрүүл хүмүүсийн арьс, хамар дээр үрждэг маш түгээмэл бактери юм. Гэхдээ энэ нь хүнд, амь насанд аюултай халдварыг үүсгэдэг. Энэ бактери нь бусдад шууд халддаг. Дэр, алчуур, бусад арчилгааны эд зүйлс гэх мэт фомит (амьгүй зүйл) -ээр дамжин халдварлаж, шарх, батга зэрэг арьсны аливаа нүхээр биед нэвтэрдэг.

Эмч нар түүнийг дахиж алхаж чадахгүй гэж хэлэхэд түүний нулимс хацрыг нь даган урсав. Тэр үргэлж тэргэнцэр дээр байх болно. Энэ нь хэцүү сонсогдсон ч гэсэн Гилкрист энэ нь түүний сайн найзын буруу биш гэдгийг мэдэж байв. Тэд энэ зүйл болохоос өмнө эд зүйлээ хуваалцаж байсан бөгөөд тэр үед түүний дархлаа сул байсан юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button