Нэгэн 23 настай эмэгтэй гэpлэхээсээ eмнe Угaндагаас 13 охиныг өргөж авчээ
Кэти Дэвис бол ер бусын гайхалтай хүн юм. Тэрээр 18 настай байхдаа үдэшлэгийн хатан хаан болж ахлах ангийн ерөнхийлөгч болж байсан. Ахлах сургуулийн ахлах ангийн сурагч байхдаа Кэти Уганда руу явсан. Тэрээр төгссөнийхөө дараа тэнд юу хийхээ шийдсэн. Их сургуульд сурахын оронд тэрээр асрамжийн газрын цэцэрлэгийн сурагчдад хичээл зааж сургахын тулд нэг жилийг Угандад өнгөрөөхөөр шийджээ.
Үүнээс хойш хэдэн жилийн дараа тэр Угандад амьдрахаар шийдэв. Кэти хүмүүсийг Есүс Христэд итгүүлэхийн тулд мөн бусдад туслах зорилгоор Уганда дахь Амазима үйлчлэлийг байгуулжээ. Кэти эцэст нь ном бичсэн.
Түүний бичсэн ном Нью Йорк Таймс сонины бестселлер ном болов. Кэти 23 настайдаа Уганда улсын 13 залуу охиныг үрчилж авсан байна. Үнэхээр гайхалтай.
Тэрээр Today сонинд өгсөн ярилцлагадаа энэхүү шийдвэр нь амьдралд нь хэрхэн сайнаар нөлөөлж байгааг хэлсэн. Тэр гаргасан шийдвэртээ баяртай байдаг. ‘Би өмнө нь Есүсийн хайраар бусдыг хайрлахыг сайн мэддэггүй байсан. Охид маш хэцүү амьдралыг туулж шаpхалсан байв.
Бурханы Үг миний зүрхэнд хүрч, зүрх сэтгэл минь дотор минь оргилох болно гэдгийг би мэддэггүй байсан. Би тэднийг хараад юу мэдэрч байгааг нь мэдрээд түүнчлэн тэд миний зүрх сэтгэлд уяатай байх болно гэж анх бодоогүй’ гэж тэр хэлэв.
Тэр эцэст нь насан туршийнхаа хайртай учрав. Тэд хоёулаа Теннесси мужийн Франклин хотод өссөн ч гэсэн Угандад л анх уулзжээ. Тэд 2015 онд гэрлэсэн.