Болсон Явдал

11 настай бизнес эрхлэгч хүү дoлоо хoногт 1300 дoллар oлдог. Мундаг хүүгийн aжлыг сониpхвол…

Энэ бол 11 настай бизнес эрхлэгч Хенри Паттерсон юм. Тэрээр Бедфордширийн Лидлингтон хотод амьдардаг ба энэ хүү долоо хоног бүр  1000 фунт стерлингийн орлого олдог. Энэ суут ухаантан юу хийж байгаагаа сайн мэддэг.

Энэ бол түүний мөрөөдлийн дөнгөж эхлэл байв. Өнгөрсөн жил тэрээр  eBay дэлгүүр ажиллуулж янз бүрийн зүйл борлуулсан. Түүний онлайн бизнес маш сайн хөгжиж, тэрээр одоо цайны газар нээсэн.

Саяхан Хенри өөрийн орлогоо нэмэгдүүлж дэлгүүртээ хүүхдийн ном, сурталчилгааны бараа бүтээгдэхүүн зарах болов. Үүнд  зориулж 17,000 паундын буцалтгүй тусламжийн санхүүжилт хийжээ. Хенригийн компанийн жилийн борлуулалт одоо 65,000 фунт стерлингээс давсан.

Энэ гялалзсан хүүгийн бүтээгдэхүүнүүдийг  70 гаруй компани жижиглэнгээр борлуулдаг болохыг тэрээр мэдээлэв. Хенри дэлгүүрийнхээ баатруудын зурагтай хүүхдийн ном, сурталчилгааны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлүүлдэг.  Тэрээр үүнд буцалтгүй тусламжийн санхүүжилт хийдэг.

Өнгөрсөн жил Хенри Их Британийн бизнес эрхлэгчдийн шагнал гардуулах ёслолын үеэр өргөмжлөл авсан. Тэрээр хүүхдүүд амжилттайгаар бизнес эрхэлж болдогийг харуулсан. Олон хүүхэд түүнээс урам авдаг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button