Болсон Явдал

12 настай хүү өвчтэй ээжийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд сургуулиасаа гарчээ

Энэ бол зүрх шимшрэм урам зориг хайрласан түүх юм. Хүүхдүүдийнхээ төлөө хэзээ ч бууж өгдөггүй эцэг эх байдаг. Харин одоо хүүхдүүд нь эцэг эхдээ туслахын тулд юу хийж байгааг харцгаая. Гу Гуан Жао нь дөнгөж 12 настай бөгөөд өвчтэй ээжийгээ асардаг. Хүү эмчилгээний зардалд мөнгө нэмэрлэхийн тулд нэгэн том шийдвэр гаргасан.

Гу Гуан Жао саяхан сургуулиасаа гарсан. Ингэснээр тэр бөөзний днтагдалтай  ээждээ туслах боломжтой болжээ. Хүү 40 настай бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай ээждээ туслахад анхаарлаа төвлөрүүлэхийг хүссэн.

Хүү ангийнхаа шилдэг сурагч байв. Тэр маш олон тэмцээн уралдаанд оролцож олон олон шагнал, медаль авч байсан. Гу өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарласан захидал багшдаа бичжээ.

Хүү хэдийгээр жаахан ч гэсэн ээжийнхээ эмчилгээний хэрэгцээнд зориулж мөнгө олохоор ажиллав. Ингэснээр Гу ээждээ эм тариа авахад нь мөн эмнэлэгийн төлбөр төлөхөд нь  тусалдаг. Хүү өдөр шөнөгүй маш шаргуу ажилладаг.

Түүний гэр бүл 500,000 юань буюу 75,578 ам.доллар цуглуулж чадсан боловч  100,000 юань буюу 15,115 долларын өртэй болов. Өдөр бүр үнэтэй диализ аппаратаар эмчилдэг тул харамсалтай нь энэ нь хангалтгүй хэвээр байна. Тэдний хадгаламж аль хэдийн дууссан. Энэ мэдээг интернэтээс харсан хүмүүс хүүгийн гэр бүлд туслахаар шийдэв.

Гугийн түүх интернэт дээр тавигдсан тул олон хүмүүсийн анхаарлыг татсан юм. Тэд хүүгийн гэр бүлд туслахын тулд хандив цуглуулжээ. Хүү үүнд маш их баярлав. Тэрээр том болоод тэр хүмүүсийн ачийг хариулах болно гэж ээждээ хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button