Нэгэн эмэгтэй орон гэргүй хүмүүст маш гоё гэнэтийн бэлэr баpьжээ. Юу өгснийг нь та төcөөлөхгүй дээ
Өндөр хөгжилтэй улсад орон гэргүй гэр бүлүүд байх нь үнэхээр хаpамсалтай. Гэхдээ АНУ-д өөрийгөө орон гэргүй гэж хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс байсаар л байна. Харин нэг эмэгтэй маш сайхан зүйл хийсэн юм. Үнэхээр гайхалтай.
Тэр эмэгтэй Грийли хотод амьдардаг. Хэдийгээр тэр баян биш ч гэсэн маш том тусламж үзүүлсэн юм. Тэрээр бодлоо ажил хэрэг болгосноор орон гэргүй гэр бүлд зул сарын бэлэг өгч таван хүний амьдралыг өөрчилсөн. Орон гэргүй гэр бүл Колорадо мужид эвдэрсэн автобусанд амьдардаг байв.
Виржиниа гэр бүлийнхээ хамт Колорадо мужийн Грийли хотод амьдардаг. Өнгөрсөн талархлын өдөр тэрээр охинтойгоо хамт орон гэргүй хүмүүст амттан тараасан юм. Тэдний гэртэй ойролцоох шатахуун түгээх станцын ард амьдардаг нэг гэр бүлийн тухай тэд сонсов. Ээж охин хоёр тэдний нөхцөл байдлыг харав. Үнэхээр зүpх шимшpэм байлаа.
Тэр гэр бүл эвдэpсэн автобусанд амьдардаг байв. Аав ээжийг нь Эрик, Оливия гэдэг. Тэд гурван охинтой бөгөөд хамгийн том нь таван настай, дундах нь 14 сартай, хамгийн бага нь ердөө дөрвөн долоо хоногтой байв. Эрик, Оливия нарын хэлснээр автобус эвдрээгүй байхад тэд өөр мужуудаар аялан амьдардаг байжээ. Автобус эвдэpч удахгүй өвөл болох гэж байсан тул эцэг эх нь хүүхдүүддээ санаа зовж байсан гэв. ‘Бид Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэнэ гэж огт бодоогүй. Хэрэв мөнгөтэй байсан бол хангалттай хоол хүнс авах байсан’ гэж эхнэр нөхөр хэлэв. Виржиниа үүнийг хараад тэдэнд хэрэгтэй зүйлийг нь өгөхийг хүсэв.
Орон гэргүй гэр бүл амьдрал нь сайжирна гэсэн найдвараа алдсан байлаа. Ялангуяа тэдэнд туслах хүн гарч ирэх болно гэж бодож байгаагүй юм. Виржиниа тэр гэр бүлд хоол өгсөн боловч тэдэнд туслахын тулд илүү их зүйл хийх хэрэгтэй гэж бодов. Орон гэргүй гэр бүлд амьдрах дулаан байшингаас илүү сайхан бэлэг юу байж болох вэ? Виржиниа зарах эсвэл түрээслэхээр төлөвлөж байсан хоёр дахь байшингаа саяхан засаж дууссан байсан юм. Виржиниа тэр гэр бүлд байшингаа өгөөд зогсолгүй тавилга хүртэл худалдаж авч өгөв.
Орон гэргүй гэр бүл шинэ байшинг Виржиниагаас зул сарын бэлэг болгон авчээ. Өгөөмөр эмэгтэй тэдний хэрхэн тэмцэж байгааг мэдсэн бөгөөд тэдэнд дахин эхлэхэд нь туслахыг хүссэн юм. Виржиниа байшинг бүрэн тохижуулсан. Эрик, Оливия нар түүнд маш их баяртай байв. Тэд маш их гайхлаа. Учир нь ийм зүйл хийх хүн бараг байхгүй шүү дээ. Орон гэргүй гэр бүл Христийн Мэндэлсний Баяраар ерөөсөө төсөөлж байгаагүй бэлэг авав. Тэд үүнд маш их талархаж байна.