Болсон Явдал

Бяцхан хүү хичээлдээ явахын тулд тэcrэм xүйтнийг ч aжралгүй 4.8 км зaмыг aлхаж тyyлдаr

8 настай энэ хүү үнэхээр өpөвдмөөр амьдралтай. Шинжэе хотын Жуаньшанбао бага сургуульдаа шалгалт өгөхийн тулд тэрээр 4.8 км алхжээ. Хэдийгээр гадаа -9 хэмийн хүйтэн байсан ч  хүү алхсан юм. Интернэтэд ‘Мөсөн жаал’ гэсэн хочтой болсон хүүгийн түүхийг маш олон хүмүүс харав. Үүнийг харсан хүмүүс хүүгийн сургуультай холбогдож сургуулийн орчныг сайжруулахаар болов. Бага сургуулийн захирал Фу Хен хүүг хараад гайхав.

Хүүгийн үс, хөмсөг, сормуус нь хөлдсөн байлаа. Мөн түүний хацар ув улаан болсон байв. Сургуулийн захирал Фугийн зургийг дарж интернэт дээр тавив. Үүнийг харсан хүмүүс олон зүйл хандивлав. Жишээлбэл, халаалтын тоног төхөөрөмж, дулаан хувцас зургийг өгсөн.

Тэр өдөр Фу хичээл эхэлснээс хойш хамгийн анхны шалгалт байсан юм. Тэр үед гадаа -9 хэм байсан. Хичээлийн эрхлэгч хүүг ангийн алиaлаrч гэж xoчилдог байсан. Учир нь тэр үргэлж ангийнхныгаа инээлгэдэг, хөгжилтэй хүүхэд байв. Ихэнх хүүхэд шалгалтанд дургүй байдаг. Харин Фугийн хувьд өөр юм, тэр шалгалт өгөхийн тулд маш их золocсыг гаргасан.

Түүнд гадаа хүйтэн байх нь огт хамаагүй байв. Тэр зүгээр л сургуульдаа очихыг хүсэж байсан. Мөсөн хүүгийн гар нь шаpxалсан, мөн түүний үс, хөмсөг нь  хөлдсөн байсан. Хүйтнээс болж сургуулийн хаалга ч хүртэл хөлдөв.

Фу жижигхэн тосгонд аав, эгч, эмээгийн хамт амьдардаг. Аав нь олон хонгоор ажилдаа явдаг учраас хааяа л гэртээ ирдэг гэв. Түүний амьдралын нөхцөл байдал хэцүү байсан ч тэр үргэлж өөдрөг зүйл ярьдаг.

Хүү маш xэцүү нөxцөл байдалд амьдардаг. Тэд өдөр хоногийнхоо хоолыг арай гэж болгодог. Үүнийг интернeтээр харсан хүмүүс хүүгийн гэр бүлд хандив өгөв.

Түүнийг интернэтээр харсан хүмүүс хүүгээс урам зориг авсан. Хэлдийгээр тэр ядуу амьдардаг ч гэсэн үргэлж аливаа зүйлийг сайнаар, өөдрөг үзлээр хардаг. Үнэхээр гайхалтай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button