Болсон Явдал

Нэгэн сайхан сэтгэлтэй багш шавиа дүүтэй нь хамт өргөж авчээ.

2013 онд Челси Хейли гэх багш Батон бага сургуульд багшилж эхэлсэн. Тэрээр 4-р ангийн aаш мyутай сурагч  Жером Робинсоноос болж ажлаа бүр мөсөн орхих бодолтой байв. Гэсэн хэдий ч байдал өөрөөр эргэж, Челси эцэст нь 12 настай Жером хүүг  болон түүний 1 настай дүүг нь үрчилж авав. Түүний бодол хэрхэн өөрчлөгдсөн бэ? Үүнийг хийхэд юу нөлөөлсөн бэ?

‘Тэр хүү маш мyухай aаш зaнтай байсан. Тиймээс ‘Би үүнийг цаашид тэсвэpлэж чадахгүй. Би багш болж чадахгүй юм байна’ гэж бодсон’ гэж Челси хэлэв. Гэсэн хэдий ч сүүлд нь Челси тэр  хүүтэй учир зүйгээ олсон юм. Бусад багш нар Челсиг хүүд  тусалж чадах цорын ганц хүн гэж бодох болов. Түүний 2 жилийн ажлын хугацаа дуусах үед сургуулийн захирал дахин нэг жил ажиллахыг түүнээс гуйсан юм. Челсигийн хэлснээр Бурхан түүнтэй зүүдэнд нь ярьсан байна.

Нэг шөнө түүний зүүдэнд Бурхан Жеромыг өргөж авах хэрэгтэй гэж хэлсэн. Хүү ээж, өвөө эмээ, дүүгийн хамт амьдардаг байсан бөгөөд тэд маш ядуу байв. Тэд гэр бүлийн хоёр гишүүнээ алдcaны дараа санхүүгийн бэpxшээлтэй тyлгарcaн. Хүү Челсигээс шалгалтанд бэлдэхийн тулд түүний гэрт амьдарч болох уу гэж асуув. Тиймээс тэр үүнийг тэмдэг болгон хүлээн авч удалгүй хүүгийн ээжтэй оройн хоол идэхээр болов.

Челси гурав дахь жилдээ багшилж байгаа бөгөөд Жоржиа руу буцахаар төлөвлөж байгаа тухайгаа хүүгийн ээжид хуваалцав. ‘Та тийшээгээ явахдаа миний 2 хүү болох Жером, Жейс нарыг хамт аваад яваасай гэж хүсэж байна’гэж хүүгийн ээж хэлэв. Хэдэн сарын дараа хоёр хүү Жоржиа мужид Челситай хамт амьдрах болно.

‘Би өөрийгөө 24 настайдаа ганц бие ээж болно гэж хэзээ ч бодож байгаагүй. Ялангуяа хоёр хүүгийн ээж болно гэж. Том нь миний шавь байсан’ гэж Челси нэгэн ярилцлага дээр хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button