Болсон Явдал

Нaйз зaлуу нь vнэтэй apьсан ryтлаа мyyхай болroхгүйн тyлд нaйз oxиноороо үүpүүлж уc гaтaлжээ

БНХАУ-ын нэгэн хот үерлэсэн тул найз охин нь найз залуугаа үүрч ус гаталсан зураг интернэтээр нэг шуугив. Хүчтэй аадар бороо орсны улмаас Хятадын өмнөд хэсгийн ихэнх хотуудад үеp бyyсан. Олон хүмүүс үүнийг хараад гайхсан. Эрэгтэй нь үүрдэг байтал яагаад эмэгтэй нь үүрч гол гаталсан юм бэ гэж. Үүний шалтгаан нь юу вэ? Шалтгаан нь залуу үнэтэй арьсан гуталтай байсан гэв.

Найз охин нь шаахай өмссөн байсан тул савхин гутлаа шавартай усанд дүрэхээс хамгаалж үүнийг хийсэн гэж найз залуу нь өөрийгөө өмөөpөв. Найз охин нь хуруу ил гардаг гуталтай байсан учраас гайгүй байх болно гэж тэр хэлэв. Залуу инээж байгааг та зурагнаас харж болно.

Энэ зураг сошиал дээр олон хүмүүсийн анхаарлыг татав. Олон хүмүүс өөр өөр бодолтой байв. Үүнийг харсан хүмүүс өөр өөр дүгнэлт хийсэн.

Нэг нь: ‘Энэ ямар азтай залуу вэ? Би түүний оронд байсан бол энэ охинтой заавал гэрлэх болно. Түүн шиг охиныг хаанаас олох вэ?’ гэж бичсэн байв. Зарим нь ‘Тэр гутлаа тайлаад явж болох байсан шүү дээ’ гэж бypуутгав. Энэ бол анхны тохиолдол биш юм. Үүнтэй төстэй зураг 2014 онд үерийн үерээр нэг бүсгүй найз залуугаа үүрсэн байсан.

Нэг сэтгэгдэл дээр ‘Үүнийг ялалт гэх үү эсвэл ялагдал гэх үү’ гэсэн байв. Энэ нь хосын хийхээр шийдсэн гэмгүй, хөгжилтэй тоглоомуудын нэг байж магадгүй юм. Эсвэл бусдын хэлснээр үнэтэй гутлаа хамгаалахын тулд ингэсэн ч байж болох юм. Та эмэгтэйгийн оронд байсан бол яах байсан бэ?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button