Болсон Явдал

7 настай охин 5,895 метрийн өндөртэй ууланд гарч xaмгийн зaлуу yyлчин болжээ. Тэр үүнийг тэнrэpт бaйrаа аавынхаа төлөө хийсэн аж

Африкийн хамгийн өндөр уул бол Килиманжаро юм. Ийшээ харахын тулд нэлээн тэвчээр шаардагддаг. Ийшээ гарахын тулд дор хаяж 10 настай байх шаардлагатай. Техас мужийн Остин хотод амьдардаг хоёрдугаар ангийн сурагч болох нэгэн охинд Килиманжаро авирах мөрөөдөл байв. Гэхдээ 7 настай Монтанна Кенни- нас бол зүгээр л тоо гэдгийг нотолж байна.

Монтанна болон түүний ээж Холли нар уул руу авирах тусгай зөвшөөрөл авсан. Сургуулийн хаврын амралтын үеэр Монтанна уулын оргилд амжилттай гарсан. Килиманжаро авирах үеэр цаг агаарын хүнд хэцүү нөхцөл байдлыг үл харгалзан охин 19,341 фит газрыг туулсан. Ээж нь авиралтын бэлтгэлд түүний хувийн дасгалжуулагчаар ажилласан.

Монтанна сагсан бөмбөгийн дугуйлан, усан сэлэлт, гүйлтийн спортод хамрагддаг. Мэргэжлийн триатлонч ээж нь түүнд авиралт хэзээ ч амаргүй байх болно гэж хэлсэн боловч охин шийдэмгий байсан. Учир нь аавынхаа төлөө Монтанна үүнийг хийсэн юм. Аав нь Монтаннаг дөнгөж гурван настай байхад нь н.а.с б.а.р.с.а.н.

Түүний аав нь rэмтлийн дараах стреcc (TTSD) ө.в.ч.нөөр ш.а.н.а.лж байсан. Тэрээр урт хугацааны турш эмчилгээнд хамрагдсан.  Монтаннаг 3 нас хүрсний дараахан аав нь т.а.а.л.а.л т.ө.г.с.ө.в. Холли ууланд авирах нь охины санаа байсан гэж хэлэв.

Тэд 2017 онд ууланд авирсан 8 настай хүүхдийн талаар сонссныхоо дараа илүү урам зоригтой болсон. Уулын оргил дээр гармагц охин аавдаа зориулж хэдэн үг хэлсэн. Монтанна амралтын өдрүүдэд дөрвөөс найман цаг бэлтгэл хийж, ажлын өдрүүдэд богино зайд явган аялдаг байв.

Тэд 25 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Охин хэдийгээр жоохон байсан ч амжилттайгаар энэ давааг дуусгаж чадсан. Яагаад гэвэл тэр үүнийг аавынхаа төлөө хийсэн.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button