Болсон Явдал

Нэгэн эмэгтэй 7 жилийн тypш таcpалтгүй xaйсны эцэст дүүгээ олжээ. Хамrийн хачиpxaлтай нь дүү нь түүний хөрш байсан аж

Олон жилийн турш эрэл хайгуул хийсний дараа тэр дүүгээ олов. Хачирхалтай нь дүү нь түүний хөрш байв. Яг л кино дээр гардаг шиг зүйл болсон. Висконсин мужид амьдардаг Хилари н.а.с б.а.р.c.а.н ааваасаа Даун Жонсон хэмээх дүүтэй байжээ. Тэрээр 7 жилийн турш дүүгээ хайсан. Дүүтэй нь адилхан нэртэй эмэгтэй нүүж ирснийг сонсоод тэр гайхав.

1987 онд Хиларийг нэгэн гэр бүл үрчилж авсан. 2011 онд Хилари хүүхдээ төрүүлснийхээ дараа аавыгаа сургалсан юм. Харамсалтай нь түүний аав 2002 онд аль хэдийнээ н.а.с б.а.р.с.а.н байв. Тэрээр эцгийнхээ дурсгалын хуудсыг үзэж байхдаа аавыгаа Даун Жонсон, Рене Диерикс гэх хоёр охинтой болохыг мэдэв. Хилари фейсбүүкээр тэднийг олох гэсэн боловч олж чадсангүй.

2017 оны 6-р сард Даун хэмээх эмэгтэй түүний хажуу талын байранд нүүж ирэв. Хилари эхэндээ түүний бүтэн нэрийг мэддэггүй байв. Дараа түүний овгийг хараад дүүгээ гэж мэдэв. Үүнийг мэдээд тэр нэлээн гайхаж Даунтай холбоо барисан. Тэр үнэхээр удаан хугацааны турш хайж байсан дүү нь мөн байв.

‘Би төрсөн эцгээ т.а.а.л.а.л т.ө.г.с.с.ө.н.и.й.г мэдээд маш их гунигтай байсан. Гэхдээ дүүтэйгээ уулзснаар би бүх асуултынхаа хариугаа олсон мэт санагддаг. Тэр бол миний олон жилийн турш хайж байсан дүү минь’ гэж хэлэв.

‘6-р сард түүний нэрийг сонсоод нөхөр бид хоёр миний дүү гэж хошигнодог байв. Нэг өдөр би түүний гэрийн гадаа явж байхдаа Даун Жонсон гэсэн нэртэй илгээмжийг харсан. Би үүнийг хараад гайхсан бас баярласан. Тэр үеэс хойш бид их дотно болсон’ гэж тэр хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button