Болсон Явдал

9-хөн настай хэрнээ мундаг хуримын зурагчин хийдэг охинтой танилцацгаая!

Хуримын тухайд зураг үнэхээр төгс байх ёстой. Эдгээр зургуудын заримыг нь сошиал медиад байршуулж, хэвлүүлж, зургийн альбомд хадгалж олон жилийн дараа эргэж хардаг. Тиймээс тухайн үйл явдалд тохирох зөв зурагчинг хайж олох нь чухал. Шотландад хамгийн их эрэлттэй зурагчнуудын нэг бол 9 настай энэ охин юм.

Регина Уайлли KSG Photography-ын мэргэжлийн гэрэл зурагчин болох түүний аав Кевин Вайлигийн хамт үргэлж зураг дардаг байжээ. Регина Уайлли 3 настайгаасаа авхуулан мэргэжлийн гэрэл зурагчин аавыгаа дагадаг байсан. Охин багаасаа л зураг дарах дуртай байжээ.

Түүний аав Кевин Уайлли охиндоо зураг дарахыг зааж өгдөг. Охин эхлээд тоглоомон камераар зураг дардаг байсан. Том болох тусам охины ур чадвар сайжирч сайн зурагчин болов.  Уулын дугуйн уралдаанд аавыгаа дагаж явснаар тэр зураг дарах дуртай болсон.

Дараа нь охин тоглоомон камераа ашиглахын оронд аавынхаа Canon G9 камераар зураг авч эхлэв. Тэр цагаас хойш охин  ааваасаа чадвараа сайжруулах талаар зөвлөгөө авч зогсоо зайгүй зураг дардаг болов. Хүмүүс Регинагаар хуримын зураг авалтаа даруулахыг хүсдэг.

Учир нь тэр үнэхээр гоё зураг дардаг. Регина гэрэл зурагчны хувьд хэд хэдэн хуримын зураг авалтыг авч байсан. Түүний бүтээл орон нутгийн сэтгүүл болон ThinkTank кампанит ажилд гарч байжээ.

Охины дарсан нэг зургийг ThinkTank кампанит ажилдаа сонгосон. Хуримын үйлчлүүлэгчид залуу охинд хүсэлт гаргадаг. Регинагийн хуримын зураг авалтын хэсгээс оруулав.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button