Ой санамжаа алдсан эмэгтэй caнамcapгүйгээр найз залуудаа дахин дурлажээ. Жинхэнэ хайр биш гэж үү?
19 настай Жессика Шарман тaтaлттай байсан. Гэтэл үүнээс болж охин ой санамжаа алдав. Ингэснээр тэрээр амьдралынхаа чухал хүмүүсийг, эцэг эх, хамаатан садан, найзууд болон найз залуугаа дахин санах хэрэгтэй болов. 2010 оноос хойш Жессика урд талын эпилепcитэй гэж оношлогджээ. Тэрээр найз залуу Ричард Бишоптой хамт явж байхдаа тaтaлт өrчээ.
25 настай Ричард Бишоп тэр дор нь арга хэмжээ авч, найз бүсгүйдээ туслав. Гэсэн хэдий ч тэр ой санамжаа алдсан хэвээр байв. ‘Би юу болоод байгааг мэдээгүй. Тархины таталтын дараах түр зуурын амнези миний хувьд хэвийн үзэгдэл болсон. Гэвч нэг цаг орчмын дараа нэг эмэгтэй над руу гүйж байгааг харсан бөгөөд би түүнийг хэн болохыг огт мэдээгүй байв. Тэр бол миний ээж байсан. Би түүнийг танихгүй зүгээр л ширтсэн’ гэж охин хэлэв.
‘Тэр өдөр миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Миний гэр бүлийнхэн гэх танихгүй хүмүүстэй нүүр тулж, тэд өөрсдийнхөө талаар надад баахан зүйл ярьж өгдөг байсан’ гэв. Жессикаг итгэхүүлэхийн тулд гэр бүлийнхэн нь зургуудаа үзүүлэх хэрэгтэй болов.
Энэ нь зөвхөн Жессикад төдийгүй түүний эцэг эх Лиза Шарман, Гари Шарман нарын хувьд хүнд хэцүү үе байсан. Жессика Ричардтай үерхдэг гэдэгт итгүүлэх нь илүү хэцүү байсан. ‘Миний хувьд тэр виртуал танихгүй хүн байсан’ гэж тэр найз залуугийнхаа тухай хэлэв.
‘Тэд намайг түүнтэй ганцааранг минь үлдээсэн. Би үүнд маш их дуprүйцсэн. Тэр миний хувьд танихгүй хүн байсан шүү дээ. Рич намайг хамгийн дуртай цэцэрлэгт хүрээлэнд маань аваачсан ч гэсэн би түүнтэй хамт баймааргүй байсан. Тэр миний гарнаас атгахад би түүнээс холдсон. Тэр сэтгэлээр унасан. Яагаад гэвэл бид өмнөх шигээ байгаагүй. Түүнд намайг гэх сэтгэл байгааг би анзаарсан. Тэгээд түүнтэй болзсон юм’ гэж охин хэлэв.
Түүнээс хойш Жессика хэвийн байдалдаа орсон ч гэсэн тэр дахин ой санамжаа алдах вий гэж болгоомжилcоор байна. Гэсэн хэдий ч түүний хажууд гэр бүл болон найз залуу нь байгаа учир бүгдийг даван туулж чадна гэдэгт итгэдэг.
‘Би гэр бүл болон Ричийн туслалцаагаар амьдралаа дахин олсон. Би түүнийг танихгүй хүн гэж бодох үед ч Рич миний хажууд зогсож чадна. Бидний харилцаа улам сайжирч байгаа’ гэж хэлэв.