Болсон Явдал

Ихэр эгч дүүс, ах дүү ихэртэй гэрлэж бүгд нэг байшинд амьдардаг ба мэдээжийн хэрэг заримдаа тэд бие биенээ андуурдаг байсан гэнэ шүү

Тэдний түүх олон хүмүүсийн анхаарлыг татдаг. Дуг, Фил Малм нар ихэр эгч дүү болох Жилл, Жена нартай гэрлэсэн. Тэд дэлхийн 250 ихэр хосуудын тоонд багтдаг гэлцдэг. Фил Дагаас 5 минут өмнө, Жена Жиллээс 4 минутын өмнө төрсөн.

Тэдний хайрын түүх 1991 онд эхэлсэн. Тэд дэлхийн хамгийн том ихэр хүүхдүүдийн цуглардаг Twin Days Festival дээр Охайо мужийн Твинсбург хотод уулзжээ. Даг Жиллтэй хамт явсан, харин Фил Женатай хамт явав. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ихрийн өдөр наадам нь тэдний хувьд томоохон зүйл болох нь дамжиггүй.

Ихрүүд эхэндээ холын зайнаас үерхэж байжээ. Гэсэн хэдий ч Даг Айдахо дахь орон нутгийн дэлгүүрээс сугалаа худалдаж аваад Карибын тэнгис рүү аялах аялал хийсний дараа тэдний харилцаа улам сайжирсан. Дараа нь Даг, Фил нар Жилл, Женна нарыг далайн аялалд хамт явахаар урив. Карибын тэнгисийн далайн аялал нь тэдний харилцааны эргэлтийн цэг байв.

Даг, Фил нар 1992 онд Жилл, Жена нараас гэрлэх санал тавив. 1993 онд тэд хуримаа хийсэн. Тэд  дараа нь Айдахо мужид дөрвөн өрөө байшинд амьдрахаар болжээ. Эцсийн эцэст Даг, Фил нар бүх насаараа хамт амьдарч байсан. Жилл, Жена нар мөн адил тусдаа байхыг хүсээгүй. Сонирхолтой нь, хос бүр нэг л хүүхэдтэй.

Хэдэн жилийн дараа Даг, Жилл нар охинтой болж  Райли гэж нэрлэв. Үүний дараахан Фил, Жена нар Тим хэмээх хүүтэй болжээ. Райли 19 настай бол Тим 18 настай.

Ихэр хосууд эв найртай харилцаатай байдаг. Тэд хамтдаа хооллож, үсээ засуулж, бусад олон зүйлийг хамтдаа хийдэг. Фил, Даг нар хоёулаа адилхан ажил эрхэлдэг. Тэд хоёулаа цэвэрлэгч, хичээлийн дараах ахлагчаар ажилладаг. Тэд гэрлээд 24 жил болж байна.

Мэдээжийн хэрэг заримдаа тэд бие биенээ андуурдаг байсан. Даг Женаг Жилл гэж бодоод нэг удаа тэвэрчээ. Тэд одоо хүртэл аз жаргалтай сайхан амьдарч байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button