Болсон Явдал

13 хүүхэдтэй хос охинтой болтлоо үргэлжлүүлэн хүүхэд төрүүлнэ гэдгээ тангараглажээ

Бразилийн Консей ао де Койт хотод охинтой болно гэж тангарагласан хос байдаг. Тэд гэрлээд хориод жил болж байна. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл тэд 13 хүүтэй болсон юм. Дөчин настай тариачин Иренеу Круз болон түүний гэргий Юциклейде Силва нар 13 хүүгийн эцэг эх бөгөөд хамгийн том нь 18 настай, хамгийн бага нь нэг сартай. Нялх охинтой болох хүртлээ хос үргэлжлүүлэн хүүхэд төрүүлэхээ амлаж байна.

Тэд арван гурав дахь хүүхдээ гэдсэнд байхад нь охин байх гэж боджээ. Гэвч эмч хүйсийг нь үзээд хүү гэж хэлэв. Тэд үүнийг мэдээд дахин оролдох хэрэгтэй гэж бодов. Хосд нэгэн тохиролцоо байдаг. Энэ нь аав нь хөвгүүдэд, ээж нь охидод нэр өгөх юм. Тиймээс түүний эхнэр Юциклейде одоо хүртэл ямар ч нэр өгөөгүй.

‘Бүх шилдэг хөлбөмбөгчид Р үсгээс эхэлсэн нэртэй байсан тул хөвгүүддээ тэдний нэрийг өгсөн’ гэж түүний нөхөр хэлэв.  Хүүхдүүдийн нэрс: Робсон 18 настай; Рейнан 17 настай; Рауан 15 настай; Рубенс 14 настай; Ривалдо  13 настай; 12 настай Руан; Рамон 10 настай; 9 настай Ринкон; Рикельме 7 настай; Рамирес 5 настай; Рэйлсон 3 настай; Рафаэль 2 настай. Хамгийн бага хүүгээ Роналдо гэж нэрлэсэн.

Иринеу хамгийн багадаа нэг хүү нь хөл бөмбөгийн од болно гэж мөрөөддөг гэв. Тэрээр амралтын өдөр болгон тосгоны хөл бөмбөгийн тоглолтын шүүгчээр ажилладаг. Үүнд түүний хүүхдүүд бас оролцдог.

‘Манай хөвгүүд бүгдээрээ сайн хөл бөмбөг тоглодог, ялангуяа манай довтлогчид болох Робсон, Рауан нар. Хүүхдүүдээс маань мэргэжлийн хөл бөмбөгчин гарна гэдэгт итгэж байна. Бидэнд медаль байдаггүй. Яагаад гэвэл бид ялвал хөвгүүддээ ямаа эсвэл хайрцаг ундаа эсвэл хоол авч өгдөг’ гэж Иринеу хэлэв. Хөвгүүд амралтын өдөр бүр тосгоны хөл бөмбөгийн багтай хамт хөл бөмбөг тоглодог.

‘Би үдийн цайны цагаар  нэг кг будаа, нэг кг шош, нэг ширхэг том хэмжээтэй макароныг чанаж хоол хийдэг. Мэдээжийн хэрэг заримдаа хэцүү үе байдаг ч бид хоолгүй хонож байгаагүй. Бид нэг ширхэг талхтай байсан ч бусдадаа хувааж өгдөг. Хамгийн сайхан нь миний хөвгүүд биеэ зөв авч явдаг’ гэж эхнэр нь хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button