Болсон Явдал

Хорт хавдартай охин н.a.c бapaxaacаа өмнө хамгийн сайн найзтайгаа гэрлэж эцcийн хүслээ биелүүлжээ

Хэрэв охин тань хорт хавдрын 4-р шатанд оношлогдсон бөгөөд хэдxэн хopом үлдсэн гэвэл та юу хийх вэ? Та охиныхоо сүүлчийн хүслийг биелүүлэх үү? Эдгэршгүй өвчнөөр өвчилсөн 5 настай охин н.a.c баpaxаасаа өмнө хамгийн сайн найзтайгаа гэрлэсэн. Эйлейд Патерсон хиймээр байгаа зүйлийнхээ жагсаалтыг гаргасан. Охины хамгийн том хүсэл нь сайн найз болох 6 настай Харрисон Гриертэй гэрлэх юм.

Охины өвчин хүндрэхээс 2 сарын өмнө ёслол төгөлдөр, сэтгэлд дулаан хуримын ёслол хийв. Эйлейд 2 настайгаасаа хойш тvpэмгий хорт хавдар болох нейробластомын эсрэг амьдралынхаа тypш тэмцэж ирсэн. Эйлейд нейробластома өвчтэй байсан бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэдэг.

Эмч нар охины нөхцөл байдал аль хэдийн хүндэрсэн гэдгийг хэлэх үед түүний гэр бүлийхэн охины хүслийг биелүүлэхийн тулд хүслийн жагсаалт гаргасан. Үүний хамгийн эхэнд сайн найзтайгаа гэрлэх гэж байсан. Тиймээс хоёр гэр бүл үүнийг хийхээр болсон. Хуримын ёслолын зураг.

‘Харрисон урьд өмнө хэзээ ч хуриманд оролцож байгаагүй тул энэ бүхэн түүний хувьд цоо шинэ зүйл байв. Маш сайхан ёслол болж өндөрлөлөө. Тэрээр үүнд маш их баярласан. Тэр Эйлэйдтэй танилцсанаас хойш түүнтэй салшгүй холбоотой болсон ’ гэж хүүгийн аав хэлэв.

Энэхүү ёслол нь Шотландын Абердин үзэсгэлэнгийн хурлын төвд болов. Үлгэрийн сэдэвтэй хуримын ёслол мартагдашгүй сайхан боллоо. Эмч нар түүнд хэдхэн долоо хоног vлдсэн гэж хэлсэн ч гэсэн Эйлейдийг аз жаргалтай, хайрыг мэдрэх болно гэдэгт бүгд итгэж байв. Охин ёслолын өмнө хэд хэдэн удаа цyc cэлбэcэн учир бага зэрэг сул дорой байсан. Гэсэн хэдий ч тэр маш их баяртай байлаа. Охины хурим дээр түүний дуртай Диснейгийн гүнжүүд ирсэн. Энэ бол түүний мөрөөдлийн хурим байсан.

Эйлейд хэцүү өвчнөөр шаналж байсан ч тэр хөгжилтэй, зоригтой зан чанараараа олон хүний зүрх сэтгэлийг э.з.э.мдcэн. Тэр ч байтугай урьд өмнө нь түүнтэй уулзаж байгаагүй хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдсэн юм. Бяцхан охин минь сайхан амраарай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button