Болсон Явдал

Нэгэн эмэгтэй 14 жилийн өмнө өөрт нь зул сарын бэлэг бэлэглэсэн Америк залуутай гэрлэжээ

Та заяаны ханьд итгэдэг үү?  Ихэнх хүмүүс үүнд эргэлздэг. Америкийн Тирэл Вулфе болон түүний Филиппин эхнэр Жоана нарт энэ нь тохиолдсон юм. 2014 онд тэд гэрлэснээс хойш Тайрел, Жоана нарын хайрын түүх бусдад урам зориг хайрласаар байна. Тэд хоёулаа жаахан байхад энэ нь нэгэн бэлэгнээс эхэлсэн. Энэ нь нэгэн хайрцагтай бэлэгнээс эхэлсэн.

2000 онд Жоана охин Айдахо хотод амьдардаг Тайрел хүүгээс зул сарын хайрцагтай бэлэг авсан. Түүний бэлдсэн бэлэг хэнд очихыг хүү мэдээгүй.  Энэхүү бэлгүүдийг нэгэн Христийн байгууллага хөгжингүй орнуудад явуулдаг. Үүнд тоглоом болон хүүхдэд хэрэгтэй бусад зүйлс байдаг. Хайрцагны гадна Тайрелийн нэр болон хаягийг бичсэн зураг байв.

Жоана Тайрелд талархлаа илэрхийлсэн захидал илгээх гэж оролдсон боловч харамсалтай нь үүнийг илгээж чадсангүй. Олон жилийн дараа Жоана түүнтэй холбогдохын тулд фэйсбүүк дээр Тайрелийн нэрийг хайж үзжээ.  Тайрел Жоанагийн найзын хүсэлтийг хүлээн авч тэд фэйсбүүкээр найзууд болов. Ингэснээр тэд чаталж эхэлсэн. Эцэст нь тэд гэрлэсэн.

2013 онд Тайрел Филиппин руу явж Жоанатай уулзахаар шийдэв. Эхэндээ тэр  сандарч байсан. Тэр хоёр бие биетэйгээ уулзсандаа  их баяртай байдаг. ‘Би түүний царайг харсны дараа надад гайхалтай мэдрэмж төрж байсан. Би маш их баярласан бас уйлсан’ гэж Жоана хэлэв. Тэр хоёр хоёулаа Христэд итгэдэг бөгөөд энэ зүйл Бурханы хүслийн дагуу болсон гэж итгэдэг.

Тайрел бэлэг бэлэглэсэн хүнээ олон жилийн дараа олсон нь санамсаргүй тохиолдол гэж боддоггүй. ‘Бурхан л бид хоёрыг учруулсан’ гэж Тайрел хэлэв. Филиппинд хэд хэдэн удаа очсоны дараа Жоанагийн ааваас гэрлэх зөвшөөрөл авав. 2014 оны 10-р сард тэд Айдахо руу ниссэн. Үүний дараа тэд гэрлэх ёслолоо хийв.

Тэд одоо хүртэл уламжлал болгон хайрцагтай бэлэг бэлддэг. Гэрлээд хэдхэн жилийн дараа тэд хүүтэй болов. Тэд аз жаргалтай сайхан амьдарч байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button