Болсон Явдал

Цөцгийн тос зардаг хөөрхий охин ээжийгээ а.л.даад удаагүй ч шалгалтаа амжилттай өгч хүмүүсийн хайр, хүндэтгэлийг хүлээжээ

Ашикаг 12-р ангиа төгсөхөөс хэдэн сарын өмнө ээж нь н.а.с б.а.р.с.а.н. Төгсөх ангийн хүүхдийн хувьд энэ нь маш хэцүү байв. Ашика шалгалтандаа бэлдэхийн хажуугаар гэрийнхээ ажлыг хийх хэрэгтэй болов. Тэдний гэр бүл цөцгийн тос зардаг. Цөцгийн тос худалдагчийн охины хувьд хүнд хэцүү байдал нь түүнийг илүү амжилтанд хүргэхэд түлхэц өгч, тэр ангийнхаа онц сурлагатны нэг болов.

2017 оны нэгдүгээр сард ээж нь уушгины хорт хавдрын улмаас ө.н.г.ө.р.сөн. Түүний аав А.Абдул Рахим зуны улиралд дугуйгаараа гудамжаар явж хүмүүст цөцгийн тос зардаг. Харин  зун дууссаны дараа ногоо зардаг.

Ашика бэрхшээлийг даван туулж, 1101 оноогоор ангийнхаа шилдэг хүүхдийн тоонд хүрэхийн тулд сургуульдаа шаргуу хичээллэв. ‘Би эмч болохыг хүсдэг. Би сургуульдаа орох эсэхээ мэдэхгүй байна. Элсэлтийн шалгалт хэцүү байсан’ гэж  Ашика хэлэв.

Түүний гэр бүл санхүүгийн хувьд хүнд байгаа ч түүний аав нь Ашикаг дээд боловсрол эзэмшихэд нь дэмждэг. Тэр үүний тулд чадах бүхнээ хийж байна. ‘Энэтхэгийн ирээдүй бидний хүүхдүүдийн гарт байна’

Ашика ба түүний аав Абдул нар шаргуу хөдөлмөрлөж, тууштай байснаараа хүссэн зүйлдээ хүрсэн. Охин хүссэн сургуульдаа орсон. Тэрээр сургуульдаа амжилттай суралцаж байгаа. ‘Тууштай байх юм бол боломжгүй зүйл гэж байдаггүй. Тухайн үед амьдрал хэцүү байсан ч би үүнийг даван туулсан. Үүний үр дүнд би зорилгодоо хүрсэн’ гэж Ашика хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button